
Сахар нь глюкоз болон фруктоз гэсэн хоёр бүтцээс бүрддэг бөгөөд бүхий л төрлийн элсэн чихэрт энэ хоёр агуулагдсан байдаг. Глюкоз нь хүний цусанд харин фруктоз нь хүний элгэнд очиж задардаг байна. Хэрэв та чихэрлэг зүйлс их иддэг бол элгэндээ их ачааллыг өгдөг гэсэн үг.
Мөн хүний цусан дахь сахарын хэмжээ ихэссэнээр зүрх судасны өвчнөөс авхуулаад олон сөрөг нөлөө үзүүлдгийг бүгд мэдэх байх.
Сахартай холбоотой дасгал хөдөлгөөний талаар гэвэл сахар нь хүний тархинд ч бас нөлөө үзүүлдэг бөгөөд таныг донтуулах шинж чанарыг агуулдаг нь нотлогдсон байдаг.
Судалгаагаар элсэн чихэр нь кокайн буюу мансууруулах бодисноос 8 дахин илүү донтуулах чадвартай ба энэ нь таны тархинд нөлөө үзүүлж, дасгал хөдөлгөөн хийх хүсэлийг асар ихээр бууруулдаг нь нотлогдсон.
Хэрэв таньд дасгал хийх хүсэл нэг л төрөхгүй, эрч хүч муутай байвал сахарын хэрэглээгээ багасгаарай гэж зөвлөмөөр байна. 100 гр бүтээгдхүүнд 5 гр сахар агуулагдаж байвал үүнийг сахар бага агуулагдсан байна гэж үзнэ.
Цусан дахь сахарын хэмжээ ихэдвэл нойр булчирхайнаас ялгарах инсулин даавар ажиллаж хэвийн болгоно. Харин үйл ажиллагаагаа дийлэхгүй болохоороо чихрийн шижин өвчин тусдаг.
Чихрийн шижин өвчин туссан хүнд ихэвчлэн тариагаар инсулин тарьдаг. Инсулинийг орчин үед бактерийн тусламжтайгаар генийн инженерчлэл аргаар гаргаж авч байгаа.
Д.Золзаяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
заасс
(203.91.115.52) 2020-01-16 13:09Зүгээр арван тавны сараа,шинийн хоёрны сараа хараад л тооцоод явахад болох бишүү
Хариулах
заасс
(203.91.115.52) 2020-01-16 13:09Зүгээр арван тавны сараа,шинийн хоёрны сараа хараад л тооцоод явахад болох бишүү
Хариулах
Зочин
(202.9.47.30) 2020-01-15 22:36Монголчуудыг ядаж зурхайгаар талцуул өөр өөр итгэл үнэмшилээр шинэчлэх байх. Хэдэн хуанли зарах гэсэн сданууд
Хариулах
Zzzzz
(66.181.161.115) 2020-01-15 20:52Namsrai guai mundag shuu tanii zuvuu
Хариулах