Өндөр болмоор байна уу?

Twitter Print
2020 оны 08-р сар 10-нд 10:25 цагт
Мэдээний зураг,

1. Хүн хэдэн нас хүртлээ өндөр болох боломжтой вэ?

Бага, залуу насанд яс өсдөг. Ялангуяа бага насанд яс илүү уртаашаа өсдөг. Цаашдаа зузаарч бэхжсээр 22-25 насанд бүрэн хэлбэржиж өсөлт нь гүйцнэ.

2. Ясны өсөлт яаж явагддаг вэ? 

Ясны өсөлтийг өнчин тархи буюу гипофиз шүүрлийн булчирхайнаас ялгардаг соматостатин даавар буюу өсөлтийн даавар зохицуулна. Хүүхдэд энэ дааврын хэмжээ дутагдвал өсөлт нь удааширна. Өсөлтийн дааврын шүүрэл нь нас ахих тусам буурдаг. Энэ даавар нь ахмад настнуудад хамгийн бага. Харин Өсөлтийн дааврын түвшин нь бага насны хүүхдэд хамгийн их байдаг бөгөөд өсвөр насандаа мөн ихэсдэг байна. Иймээс хүн хамгийн их өсөх боломжтой нас бол 12-18 нас юм.

Өсөлтийн дааврыг сайн ялгаруулахын тулд хоногт 8-10 цаг унтаж, ясны өсөлтөнд хангалттай хэмжээний дааврыг ялгаруулах хэрэгтэй байдаг. Өндөр болохын хүсч байгаа бол та 21 цагаас өмнө унтаж байж өсөлтийн дааврын ялгаралтыг сайжруулж, өндөр болох боломжтой.

3. Ясны өсөлтийг дэмжих, өндөр болгох зүйл бол сунгалтын дасгал юм.

Араг ясанд хичнээн ачаалал үйлчилнэ ясны эдийн шинэчлэгдэх явц төдий сайжирч, өсөлт нь нэмэгддэг. Иймээс 12-18 насандаа дасгал хөдөлгөөн сайн хийж, бие тамираар хичээллэх, гүйх, бүжиглэх, гимнастикаар хичээллэх зэргийг хийвэл өндөр болоход чухал нөлөөтэй байдаг. Ялангуяа 30-40 минутын турш идэвхитэй дасгал хөдөлгөөн хийсэний дараа 10-20 минутын турш сунгалтын дасгалыг хийхэд илүүтэй өндөр болдог нь судалгаагаар батлагдсан байна.

4. Ясны өсөлтөнд кальци, витамин д3 уух нь ямар нөлөөтэй вэ?

Яс шим ба эрдэс бодисоос тогтоно. Шим бодис ясыг уян хатан чанартай болгодог бол эрдэс бодис хатуу болгоно. Ингэж ясыг бат бөх уян хатан болгодог бөгөөд яс уртаашаа өсөхөд ясны найрлага хамгийн чухал байдаг. Хэрэв ясанд эрдэс бодис, шим дутагдвал хөл гараар янгинаж өвдөх зовиур илэрдэг байна. ИЙМЭЭС ясны бат бэх байдал, эрдэсжилтийг хэвийн байлгахын тулд витамин д3 800-1200 оун, кальци бэлдмэл 800-1200 оун уухыг эрдэмтэд зөвлөдөг байна. Кальци, витамин д-г сонгохдоо аль болох байгалийн ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглээрэй.

5. Хүн дахиад өндөр болох боломжтой эсэхийг яаж мэдэх вэ? 

Гарын сарвууны ясны рентген зураг авахуулж, ясны өсөлтийн зон нь байна уу, үгүй юу гэдгийг шалгаж, өсөлтийн зон нь байвал танд өсөх, өндөр болох боломж байна гэсэн үг.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.