Хамтдаа бүхнээс хүчтэй /Үлгэр/

Twitter Print
2021 оны 08-р сар 11-нд 17:56 цагт
Мэдээний зураг,

Эрт урьд цагт нэгэн сүрэг тагтаа өөрсдийн хаантайгаа цуг хоол хүнсээ цуглуулах анд явцгаажээ. Ингэж явсаар нэгэн өдөр тэд нилээд хол зам туулж ихэд ядарсан байлаа. Дахиад жаахан цааш явчихвал элбэг дэлбэг хоолтой газар очих болно хэмээн хаан тагтаа бусдыгаа зоригжуулж байв.

Хамгийн залуу тагтаа хурдаа аван түрүүлж нисч яваад нэгэн инжирийн модны доор будаа тарж унасан байхыг олж очоод бусдыгаа дуудав. Ингээд тэндээ бүгд газардан хооллож ундалцгаав гэнэ.

Тэгж байтал гэнэт тагтаануудын дээрээс том тор унаж бүгд урхинд орцгоожээ. Анчин тагтаануудыг барьж авахаар бэлтгэснийг тэд сая л ухаарав. Тагтаа бүр дор бүрнээ сандралдан, далавчаа дэвэн торноос мултрах гэж оролдсон боловч ямар ч үр дүнд хүрсэнгүй.

Тэгтэл хаан тагтаа нэгэн арга сэдэж олов. Бусад тагтаануудыг тороо нуруун дээрээ үүрсэн чигээр бүгд зэрэг дэвэн нисэхийг даалгаад хамтдаа, нэгдмэл байж нэгэн зүйлийн төлөө ажиллаж чадвал илүү хүчтэй байх болно хэмээн сануулж гэнэ. Ингээд тагтаа бүр торноос өөр өөрийн хэсгийг хариуцаж аваад ачааллаа тэнцүүлэн бүгд зэрэг далавчаа дэвэн нистэл тортойгоо цуг газраас хөндийрч эхлэв.

Энэ явдлыг үзээд анчин мэл гайхан цэл хөхөрчээ. Тэрээр тортойгоо цуг, тороо үүрэн нисч буй тагтаануудыг дагаж явах гэсэн боловч тагтаанууд аль хэдийнэ өндөр уулс, өргөн хөндийг гатлан нисч одсон байлаа. Тагтаанууд сүм хийдтэй хотын ойролцоох нэгэн толгодод амьдардаг хулганаас тусламж гуйхаар түүний зүг нисч байв. Тэрхүү хулгана хаан тагтааны үнэнч нөхөр ажээ. Сүрэг тагтааны ирж буй нүргээнт чимээг сонсоод хулгана эхэндээ мэдэлгүй айн нуугдсан боловч хаан тагтаа анд нөхрөө дуудахад хулгана сая найзыгаа таниад баяр хөөртэйгөөр гарч ирэн угтаж авлаа.

Тагтааны хаан урхинд орсон талаарх болсон явдлаа бүгдийг тайлбарлан хэлж хулгана найзаасаа хурц шүдээрээ торыг мэрж өгөн тагтаануудыг эрх чөлөөтэй болоход туслахыг гуйв гэнэ. Хулгана уриалгахнаар зөвшөөрч хамгийн эхлээд хаан тагтааг суллах гэв.

Тэгтэл хаан тагтаа татгалзан, эсрэгээрээ бусдыгаа эхэлж суллаад хамгийн сүүлд өөрийг нь чөлөөлөхийг хүслээ. Хулгана нөхрийнхөө сэтгэлийг ойлгон хүндлээд хэлсэн ёсоор нь торыг мэрж тагтаануудыг нэг нэгээр нь чөлөөлж гаргав.

Эрх чөлөөгөө ахин эдлэхэд бэлэн болсон тагтаан сүрэг сайхан сэтгэлтэй тусч хулганад талахрсан сэтгэлээ илэрхийлээд ахин нэгдмэл байдалдаа орж хамтдаа нисэн одоцгоолоо.

Сургамж: Хамтдаа, цугтаа зүтгэвэл ямагт илүү хүчтэй байх болно.

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.