1932 онд авсан бодит гэрэл зураг

Twitter Print
2021 оны 07-р сар 31-нд 15:55 цагт
Мэдээний зураг,

New-York Herald Tribune сонины 1932 оны 10-р сарын 2-ны өдрийн дугаарт "Тэнгэрт үдийн цай ууж буй барилгачид" /Lunch atop of Skyscraper/ гэсэн тайлбартай нэгэн гэрэл зураг нийтлэгджээ.

Уг гэрэл зургийг тухайн үед баригдаж байсан Нью-Йорк хотын Рокфеллер төвийн (нийт 110 гаруй давхар) барилгын 69-р давхарт авчээ.

Тухайн цаг үед ямар нэгэн компьютер, эвлүүлэг хийх гэдэг зүйл байсангүй, яг бодит байдлаар авсан, цаасан дээр буулгаж угаадаг хар цагаан гэрэл зураг байжээ.

Энэхүү ихээхэн алдаршсан гэрэл зургийг АНУ-ын гэрэл зурагчин Charles C.Ebbet авсан юм байна.

Уг гэрэл зургийг хэн авсан талаар өөр 2-3 хүний нэр дурьдагддаг боловч илүү бодитой мэдээллээр Chatles C.Ebbet болохыг нотолжээ.

Н.Энхбаяр

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.