Сарнай цэцэг нүд баясгах төдийгүй эмчлэх увидастай

Twitter Print
2017 оны 04-р сар 26-нд 16:15 цагт
Мэдээний зураг,

Сарнай цэцгийн гоёмсог цоморлиг зөвхөн нүд баясгах төдийгүй эрүүл мэнд, гоо сайханд нөлөөлөх ашигтай бодисууд агуулдаг гэнэ. 

Нүүрэн дээрх батга бол жинхэнэ гамшиг. Батгатай тэмцэхэд сарнай цэцгийн жин тустай шүү. Аяганд хоёр цайны халбага хатаасан сарнай цэцгийн дэлбээг хийгээд тагла. Хөрмөгц нь шүүж аваад ханданд хөвөн, эсвэл марль хийж шингээгээд нүүрнийхээ асуудалтай хэсэг дээр тавиарай. Ийм жинг өдөр алгасаж тавибал үрэвслийг арилгаж, царайны өнгийг сайжруулдаг.

Нүд улайж үрэвсэх. Хурц гэрэлтүүлэг, компьютер, шороо тоос, хүчтэй салхи, ажлын хэт ачаалал зэргээс шалтгаалан нүд улайх, нулимс гоожих нь бий. Энэ тохиолдолд сарнай цэцгийг хандалж, бүлээсгэсэн жинг хоёр зовхиндоо 15 минут тавиарай.

Үс хагтах. Шампуниас үл хамааран үс хагтах нь бий. Тэгвэл дараах жорыг хэрэглэхийг зөвлөе. 
100 гр халгайн дээр нэг литр ус хийж 0,5 гр сарнай цэцгийг нэмж хийнэ. Энэ бүхнийг зөөлөн гал дээр хагас цаг орчим буцалгаад шүүж авна. Бий болсон хандаар ус нэмэн толгойгоо зайлвал хаг түргэн арилна.

Толгой өвдөхөд. Толгой хүчтэй янгинаж өвдвөл эм бэлдмэл уухыг яаралгүй доорх жорыг хэрэглээд үзээрэй. Хүйтэн устай аяганд гурван хоолны халбага сарнай цэцгийн ус болон хоёроос гурван дусал шингэн гавар эсвэл гаа хийнэ. Уусмалд хоёр алчуур норгоод дух, дагзандаа 10 минут тавиарай.

Сэтгэл санааг өөдрөг болгох. Гадаа ч, дотоод ч “ бүрхэг” өдрүүд цөөнгүй тохиолддог. Ийм үед сарнай цэцгийн тосыг хүзүү, бугуйндаа түрхвэл та үнэрт нь дороо сэргээд явчихна.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.