Л.Цэцэг: Би тэтгэврийн зээл аваагүйдээ уйлаагүй. Зээлгүй ахмадуудаа гадуурхаж болохгүй л гэж хэлсэн

Twitter Print
2020 оны 01-р сар 15-нд 17:11 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн баасан гаригт зургаан сая хүртэлх төгрөгийн тэтгэвэр барьцаалсан иргэдийн зээлийг төрөөс нэг удаа төлөх хуулийг баталсан. Мөн энэ өдөр ахмадуудын эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг ТББ-ууд болон тэтгэврийн зээлгүй ахмадууд нэгдэж иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа тэглэх тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр олон нийтийн сүлжээнд “Би тэтгэврийн зээл аваагүй” хэмээн уйлсан гэх иргэн Л.Цэцэгтэй ярилцлаа.

-Юуны өмнө та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Л.Цэцэг гэдэг. Би БЗД-ийн 10 дугаар хороонд оршин суудаг.

-Та хэдэн оноос хойш тэтгэвэр авч эхэлсэн бэ?

-2008 оноос тэтгэвэр авч эхэлсэн. 2008 онд одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тухайн үед бидний тэтгэвэр авах жилийг арван жилээр нэмж өгсөн юм. Ардчилал гарч ихэнх зүйл хувьчлагдаж эхлэхэд хүмүүс наймаа хийх болсон. Энэ наймаа хийж явсан үеийг ажил хөдөлмөр эрхэлсэн гэж үзээд тэтгэвэрт хамрагдахад 10 жил нэмж өгсөн. Ингээд би тэтгэвэр авч эхэлсэн юм.

-Та хэдүүлээ амьдардаг вэ?

-Миний бие 2000 оноос өвдөж, хань маань намайг эмнэлгээр авч явдаг байлаа. Гэвч 2015 онд нас барж, би тэжээгчээ алдсаны мөнгө авч эхэлсэн юм. Би дөрвөн хүүхэдтэй. Бүгд тусдаа гарчихсан. Миний дөрвөн хүүхэд бүгд зээлтэй. Тийм болохоор хүүхдүүддээ түвэг болохгүйн тулд өөрийнхөө тэтгэврийг амьдралдаа хүргэх гэж явдаг.

-Таныг тэтгэврийн зээл аваагүй гэж уйлсан гэх зүйл сошиалаар яваад байх юм...

-Намайг тэр сошиал орчноор муулж байна гэнэ лээ. Яасан завтай улсууд байдаг юм. Бидний үед хүнтэй хэрэлдэж, хүнийг муу хэлэх зав байсангүй. Завтай хүмүүс л хүний уйлсныг хараад муулж байгаа биз дээ.

Миний үг хэлж байгаа бичлэгийг эхлээд явуулж байснаа сүүлд нь уйлсныг нь л яриад байна гэж хүмүүс утасдаж хэлсэн. Охин, бэр маань ч санаа нь зовсон байдалтай хэлсэн.

-Та яагаад уйлах болов?

-Би тэтгэврийн зээл аваагүйдээ уйлаагүй ээ. Хамгийн гол нь олон ахмад тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө амьдралаа залгуулж яваа гэдгийг ойлгоосой гэж хүссэн. Биднийг амьжиргаа сайтай учраас зээл аваагүй гэж ярьж болохгүй л дээ.

Аль болох улс орон, үр хүүхдэдээ түвэг болчихгүй юмсан гэж тэтгэврийн хэдэн төгрөгөө хүргэх гээд зүтгэж байна. Нам, засаг, төр ингэж сонгуулийн шоу хиймээргүй байгаа юм. Ахмадуудаа ингэж талцуулж, зээлгүй ахмадуудаа гадуурхаж болохгүй гэх үүднээс уйлаад ярьсан. Гэтэл биднийг бололцоотой гэж ярьж байна. Яагаад ингэж доромжилж байгаа юм бэ гэж л уйлсан. Бид баян таргандаа зээл аваагүй юм биш. Зээл аваад нас барчихвал үр хүүхдэд минь түвэг болно гэж бодоод л тэсч тэвчиж, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж явна. Гэтэл биднийг ингэж ялгаварлан гадуурхаж байгаад гомдолтой байна. Манай улсын нийт хүн амын 6.8 хувь буюу 223 мянга нь 60-аас дээш насны ахмадууд байна. Нийт ахмадуудын 71 хувь нь буюу 223 мянган ахмад тэтгэврийн зээлтэй. Тэтгэврийн зээл авсан ахмадуудын 90.6 хувь нь зургаан саяас доош зээлтэй гэсэн судалгаа байна лээ.

-Ахмадуудад байгалийн баялгийг тэгш бус хуваарилж байгааг шүүмжилж дуугарсан гэж ойлголоо. Та тэтгэврийн зээл авч байсан уу?

-Тэтгэврийн зээл авсан ахмадуудыг огт буруутгаагүй. Бидэнд эмчилгээ сувилгаанаас эхлээд мөнгө их хэрэгтэй болно. Ар гэрийн шалтгаанаар ч зээл авч болно. Хүүхдүүд нь ч зээл авахуулдаг л байх. Амьдрах гээд зүтгэж яваа ахмадууддаа бүгдэд нь эрх тэгш хандах хэрэгтэй. Яагаад биднийг алагчилж үзэж байгаа юм. Би зээл авдаггүй. Аргагүйн эрхэнд өвдөөд эм тарианы мөнгө хэрэг болоход ганцхан сараар зээл авдаг. Цагаан сарын үеэр хоёр сараар зээл авна гэж бодож байлаа. Зээл аваагүй иргэд тэтгэврийнхээ 70 орчим хувийг эрүүл мэнддээ зарцуулдаг. Өнөөдөр тэтгэврийн зээлгүй 194 мянган ахмад байна. 194 мянган хүний тал нь тэтгэврийн зээл авахгүйгээр амьдрах боломжтой, бололцооны хүн байж болно. Гэтэл 194 мянган ахмадын 50, 60 хувь нь над шиг тэтгэврийн мөнгөөрөө амьдралаа залгуулж явж байгаа. Өнөөдөр эм тарианы үнэ ямар байгааг ахмадууд сайн мэдэх байх. Хоол хүнсээ бэлдье гэхэд мах ямар үнэтэй байгаа билээ.

-Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх хууль батлагдаж, тэтгэврийн зээлгүй хүмүүст нэг сая төгрөгийн үнэт цаас олгохоор болсон...

-Үүнийг дэмжмээргүй байгаа юм. Ядахдаа энэ оны тавдугаар сард тэр мөнгөө өгвөл болж байна. 2021 оны тавдугаар сар гэж байгаа нь утгагүй байна. Ахмадууд ийм зүйлд итгэхгүй. Бид тэр мөнгийг авъя гэж бодохгүй байна. Улс орны байдал ямар байгаа билээ. Гэхдээ үнэхээр зээлгүй ахмадууддаа сая төгрөг олгоё гэж байгаа бол энэ жилдээ багтааж өгөх хэрэгтэй.

Эх сурвалж: Өдрийн сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.193.78) 2020-01-20 23:44
      • 0
      • 0

      huurhii hugshchuul uguh mungu chadah zuileeree tuslah heregtei

      Хариулах

    • Зочин

      (203.91.115.50) 2020-01-18 15:39
      • 0
      • 0

      Huuli. Juramuud Dandaa. Buruu. Heregjeed. Bna. Daaa

      Хариулах

    • Зочин

      (202.179.24.248) 2020-01-17 10:35
      • 0
      • 4

      Яасан ч бай. Ахмадуудыг ялгаварлан гадуурхаж байгаа нь илт харагдаж л байна шдээ. Эх орны хишгийг зүгээр ижил тэнцүү хувааж өгөөд өртэй нь өрөө багасгаж, өргүй нь хэрэгтэй зүйлдээ ашиглаад явна биз дээ. Үүнийг энгийн ард хараад байхад, төрийн өндөрлөгт суусан нөхөд харахгүй байвал гэж цаана нь ноо байж л таарна. Тэгээд заавал сонгуулийн өмнө ийм юм хийдэг нь ч учиртай л байгаа. Ард иргэдээ хуваан талцуулахаа болио наад хуулиа боль, энэ цагаа өөр юманд улс орноо хөгжүүлэхэд зориулаач. Ард иргэд чинь ядуураад байна. Нөгөө сайхан байгаль үгүй болж нэг л мэдэхэд уух усгүй, амьдрах газаргүй болох вий. Хойч үеээ бодооч. Бид ч яахав ингэж, тэгэж амьдарч байгаад үгүй болох байх. Хийсэн сайхан зүйлстээ нэрээ үлдээх боломж төрийг барилцаж байгаа та нарт байна шдээ.

      Хариулах

    • зочин

      (202.21.109.38) 2020-01-17 10:24
      • 2
      • 0

      яасан муухай харагдаж байна вэ энэ авгай мөнгө авч чадсангүй гэж уйлж байгаа нь хүний мөс чанар ёс суртахуун адагтаа тултал унасныг л харуулж байна энэ өвчтэй хүнээс үхм талхыг нь ичихгүй булаах сэтгэхүй авгай вэ

      Хариулах

    • Зочин

      (66.181.186.159) 2020-01-17 18:05
      • 0
      • 1

      Чи ч нөгөө эцэг эхээрээ зээл авахуулдаг, дарамталдаг нөхдийн нэг мөнөөс мөн. Чамд атаархах юу ч байхгүй. Ялзарсан сэтгэхүй.

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.29) 2020-01-21 15:32
      • 0
      • 0

      Чи эцнг эхийгээ дарамталж мөнгийг нь аваад идчихсэн архичин бйх лдаа одоо дахиад авч гудрах гээд үг хэлээ бидүүдэж байгаа новш бна ойлгомжтой

      Хариулах

    • Zochin

      (202.126.89.23) 2020-01-17 06:33
      • 2
      • 0

      Mongol hunii ataarhuu zan shuu tee tamiin togoonii ulger yagaad heden zeeltei ahmaduudaa tegel boldogui yum.

      Хариулах

    • Zochin

      (192.82.69.88) 2020-01-16 18:13
      • 2
      • 0

      Эрүүл саруул эрхтэн бүтэн мөн ижилхэн ахмад настан байж арай бишээ мөнгө авч жүжиг тавьсан балай нөхөр байна хүүхдүүдээсээ ичээсэй

      Хариулах

    • nara

      (202.9.46.161) 2020-01-16 14:01
      • 0
      • 1

      uzel bodloo ikerhiilsenii ni tuluu nastai huniig eldbeer helj hyamruulah hereggyu sh de. Zabtai humuus yuni

      Хариулах

    • Иргэн

      (202.9.40.162) 2020-01-17 21:05
      • 0
      • 0

      Энэ ахмад зув ярьж бна ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ БНА ГЭЖ ГОМДОЖ УЙЛСНЫГ МУШГИН ГУЙВУУЛАХ НЬ МУСУН ЗУРХТЭНГУУД БАЙХ.

      Хариулах

    • Хандаа

      (182.160.37.249) 2020-01-16 13:51
      • 0
      • 0

      Тэгээгүй бол юундаа уйлаав.авч бхгүй яасын.

      Хариулах

    • Зочин

      (202.126.88.141) 2020-01-16 16:19
      • 0
      • 0

      Mal

      Хариулах

    • Odnoo

      (202.9.46.36) 2020-01-16 13:10
      • 0
      • 2

      Zuv zuv. Hunii heleh ugiig sonsoogui baij olon yum dongosdog ulsuud uursduusuu ichih heregtei. Yer ni Tur ni ch gej tur. Ene olon tetgevriinhnii amidral hetsuu baigaag medseer baij ingej yalgavartai handaj ard tumnee taltsuulj l baidag, unen archaagui. Battulga yerunhiilugch ene udaa uneheeriin teneg shiidver gargalaa. Yas yuman deeree tetgevriinhnii buten sariin tetgever tednii neg udriin hoolnii mungund hureh uu ugui yu. bas bodoh l asuudal shuu.

      Хариулах

    • Zochin

      (139.5.216.231) 2020-01-16 12:34
      • 0
      • 2

      Vnen shv dee zeel abaagvi dee yilaagvi zeel abj bolohgvi uchnuun shaltgaanbn shv dee hvnii amidralig hvn medeh bish bomojgvi bolgood l abaagvi tvvnees zeel abaagvi n bolomjtoi gj vzej bolohgvi tomhuudiin our dotnihon medeed ih hemjeenii zeel abchihsan n medeej vnen

      Хариулах

    • Зочин

      (66.181.168.8) 2020-01-16 09:32
      • 0
      • 3

      зөв зөв, дэмжиж байна, уурлаад байгаа хүмүүс нь өөрсдөө эсвэл өөрийнх нь ээж, аав, эмээ, өвөө нь зээл авчихсан л хүмүүс, төр нь иргэддээ адил тэнцүү л хандах хэрэгтэй

      Хариулах

    • Зочин

      (77.111.245.53) 2020-01-16 07:54
      • 0
      • 3

      Энэ хүн маш зөв ярьсан байна. Улс орноо бодоод мөнгө тарааж попрохоо болих хэрэгтэй. Тараах гээд байгаа юм бол тэгшхэн өгөх хэрэгтэй мундаг хүн байна үр хүүхдээ зөв өсгөжээ.

      Хариулах

    • Зочин

      (59.153.112.169) 2020-01-16 07:40
      • 0
      • 0

      Ичиж амьдрахсан

      Хариулах

    • Зочин

      (202.55.188.42) 2020-01-16 06:07
      • 1
      • 0

      Bid awahiig husehg bn gj zwhon oorinhoo bodolig heleh yma diilenh nastanguud maani tordoo bayrlaad suuj bn shde yh gj busadiga chireef bdgiin denduu ih shunal yma

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.121) 2020-01-15 20:16
      • 6
      • 0

      Шуналтай эмээ байна. Яана яана яана.

      Хариулах

    • Зочин

      (66.181.186.159) 2020-01-17 18:07
      • 0
      • 0

      Зочин(66.181.186.159) 1 минутын өмнө 0 1 Чи ч нөгөө эцэг эхээрээ зээл авахуулдаг, дарамталдаг нөхдийн нэг мөнөөс мөн. Чамд атаархах юу ч байхгүй. Ялзарсан сэтгэхүй.

      Хариулах

    • Зочин

      (202.9.46.36) 2020-01-16 13:11
      • 1
      • 0

      Archaagui gulug ve chi

      Хариулах

    • Зочин

      (83.254.105.255) 2020-01-16 05:32
      • 1
      • 0

      chamaig haraal ideg

      Хариулах

    • suwdaahan

      (124.158.105.98) 2020-01-15 18:09
      • 4
      • 2

      muu eriin awgai shvv hajuu ailiin emgentei niilj udiihun mahaar hool hiij iddeg ene ter geed vr hvvhedgvi aytai uilaad bartsaad muu eriin zunug zalagsan emgen

      Хариулах

    • Зочин

      (66.181.186.159) 2020-01-17 18:08
      • 0
      • 0

      Чи ч нөгөө эцэг эхээрээ зээл авахуулдаг, дарамталдаг нөхдийн нэг мөнөөс мөн. Чамд атаархах юу ч байхгүй. Ялзарсан сэтгэхүй.

      Хариулах

    • Зочин

      (83.254.105.255) 2020-01-16 05:33
      • 0
      • 1

      chamaig haraal ideg

      Хариулах