Умард Солонгост таг харанхуй

Twitter Print
2014 оны 08-р сар 05-нд 14:39 цагт
Мэдээний зураг,

БНАСАУ шөнийн цагт газрын хөрснөөс арчигдсан мэт түнэр харанхуй байгаа аж. Олон улсын сансарын станц Ази тивийн дээгүүр нисэн өнгөрөхдөө авсан дүрс бичлэг дээр олон улс орны томоохон хотуудын гэрэл зай завсаргүй шавсан мэт харагдаж байхад харин Умард Солонгосын газар нутаг "хачирхалтай хар нүх" шиг харлаж байсан тухай Space.com цахим хуудас мэдээлжээ.

Сансараас авсан гэрэл зургууд дээр мөн Пеньян хот ямар ч гэрэлтүүлэггүй хар толбо адил харагдаж байгаа бол Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот тод гэрэлтэж байгааг ялган харж болох аж.

Умард Солонгосын тал харанхуй харагдаж байгаа нь тус улсын эрх баригчид цахилгаан эрчим хүчээ хэмнэхийг чухалчилж байгаагийн илрэл  гэдгийг The Guardian сонин тэмдэглээд БНАСАУ өнгөрсөн тавдугаар сард цахилгаан эрчим хүч хэмнэх үүднээс хэсэгчлэн таслах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэнийг онцолжээ. Уг хөтөлбөр дагуу гудамжны нэг талын цахилгааныг түр хугацаагаар таслахад нөгөө талын барилга байшингийн гэрлээр харанхуй орчинг гэрэлтүүлж байх зорилго тавьсан байна. Их Британийн хэвлэлд тэмдэглэснээр, "нэг талын цахилгаан" тасалсаны дараа хүүхдүүд гүйлдэн гарч цахилгаантай байгаа хөрш зэргэлдээ байрныхаа анд нөхдийнд орж байгааг харж болох аж.

Шөнийн Азийг сансараас харахад

БНАСАУ-д жуулчилсан барууны нэгэн аялагч FurFur сэтгүүлд ярилцлага өгөхдөө, "Цахилгаан эрчим хүч байгаа хэрнээ ямар нэгэн цахилгаан хэрэгсэл ашиглах боломжгүй, зөвхөн хоорондоо ярилцах юмуу, лааны гэрэл ашиглаж ном сонин уншиж болно." хэмээн өгүүлсэн байна.

Тэрчлэн "Умард Солонгост хаа ч гэсэн цахилгаан тасарч байдаг. Удалгүй үүнд нь дасдаг юм. Цахилгаан гэнэт тасарсан шигээ, гэнэт ирдэг. Энэ бол байнгын асуудал" гэж Умард Солонгост очиж үзсэн Facebook хэрэглэгчид сэтгэгдлээ бичсэн байна.

Умард Солонгост хэдэн жилийн өмнөөс цахилгаан хязгаарлах хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн хэдий ч 2012 оны Лондонгийн Олимпоос хэд хэдэн алтан медальтай ирсэн Солонгосын тамирчдын амжилтыг харуулсан дүрс бичлэгийг өдөр бүр таван цагийн турш нэвтрүүлж байсан аж. Үүний өмнө зөвхөн үдшийн мэдээгээр 15 минутын тойм гаргадаг байсан гэнэ. Гэвч таван цаг үргэлжилсэн Олимпын тоглолтыг хүн амын маш цөөнхи хэсэг үзэж байжээ.

БНСУ-ын нийслэл Сөүл хотын шөнийн дүр зураг

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.