Могойд хатгуулсан хүүхдийн бие хүнд байна

Twitter Print
2014 оны 08-р сар 05-нд 14:17 цагт
Мэдээний зураг,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээлснээр энэ зун могойд хатгуулсан бага насны хүүхдийн тоо харьцангуй их байна.  Яаралтай тусламж үзүүлсэн 10 хүүхдийн ихэнхи нь хөдөө орон нутгаас ирсэн, цаг хугацаа алдсан байдалтай байсан гэж тус төвийн эмч нар ярилаа.

Өнөөдрийн байдлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн тасагт 2-3 орчим насны могойд хатгуулсан хоёр хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн нэг хүүхэд нь орон нутгаас ирсэн бөгөөд гурав хоногийн дараа эмнэлэгт оройтож мэдэгдсэн тул биеийн байдал хүндхэн байгаа ажээ.

Түүнчлэн Нийслэлийн ногоон бүс орчимд могойд хатгуулсан хэд хэдэн тохиолдол гарснаас Хандгайт, Гачуурт, Тэрэлж орчимд аялал зугаалгаар явж байхдаа санамсар болгоомжгүй байдлаасаа болж хүүхдээ могойд хатгуулсан тохиолдлууд гарчээ. Тиймээс хүүхэдтэйгээ хамт хөдөө орон нутаг болон ногоон бүсэд аялал зугаалгаар явахдаа санамсар болгоомжтой байхыг эцэг эхчүүдэд анхааруулж байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.