
Та жирэмсэн болсон байх магадлалтай юу? Таны сарын тэмдэг ирэх ёстой хугацаанаас 1-2 долоо хоног өнгөртөл жирэмсний ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байж болно.
Таны сарын тэмдгийн мөчлөг алдагдаж 1 сарын хугацаанд үзэгдэхгүй байвал жирэмсэн болсон байж магадгүй. Энэ үед доорх жирэмсэний эрт үеийн шинж тэмдэгүүд илэрч болох бөгөөд тухайн хүний бие махбодийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байдаг. Хэрэв таны сарын тэмдэг хоригдохын зэрэгцээ эдгээр шинж тэмдэгүүдээс илэрвэл гэрийн нөхцөлд хэрэглэж болох жирэмсний тестийг авч өөрийгөө оношлоорой.
Жирэмсэн болсон байж магадгүй 10 шинж:
10. Хөх эмзэг болж томрох
Жирэмсний эрт үеийн шинжүүдийн нэг бол дааврын түвшин ихсэсний умлаас хөх мэдрэг, хөндүүр болох шинж юм. Жирэмсний үед хөх хөндүүрлэх нь сарын тэмдэг үзэгдэхийн өмнөхөн хөх эмзэглэхтэй төстэй байдаг. Энэ таагүй мэдрэмж жирэмсний эхний гурван сарын дараагаар таны бие дааврийн өөрчлөлтөнд дасан зохицсонтой холбоотойгоор багасдаг.
9. Амархан ядрах
Гэнэт ядарснаа мэдрэрч байна уу? Та үнэхээр их ажил хийсэн үү? Үгүй тэгж их ядрахаар зүйл хийгээгүй байж болно. Жирэмсний эрт үед амархан ядрах, нойрмог байдал үүсэх нь прогестрон дааврын түвшин хурдан нэмэгдсэнтэй холбоотой илэрдэг.
Жирэмсний хоёр дах гурван сард энэ үеэс илүү эрч хүчтэй болсон мэт мэдрэмж төрдөг боловч жирэмсний сүүлийн хугацаанд биеийн ачаалал илүү нэмэгдэх болон унтахад бэрхшээлтэй болох зэрэг таагүй байдлуудаас болоод амархан ядрах байдал эргээд үүсдэг.
8. Хөврөл эс бэхлэгдэх үеийн цус гаралт
Зарим эмэгтэйчүүдэд үр тогтсоны дараах 11-12 дах хоногт үтрээнээс бага зэрэг цус гарах шинж тэмдэг илэрдэг. Энэ цус гаралт үр тогтсон өндгөн эс цусны судсаар баялаг умайн дотор хананд шигдэн орсны улмаас үүсдэг гэж үздэг.
Энэ үед гарч байгаа цусны өнгө цайвар байдаг бөгөөд бага хэмжээтэй үзэгддэг.
7. Дотор муухайх ба бөөлжих
Жирэмсэн болсны дараагаар зарим эмэгтэйчүүдэд дотор муухайрах, огиулж бөөлжих шинж тэмдэг илэрч болдог. Энэ шинж тэмдэг үр тогтсоны дараах сард ихэвчлэн илэрдэг бөгөөд өглөө, өдөр, орой хэдийд ч тохиолдож болно.
Дотор муухайрах шинж тэмдэг илэрч байсан эмэгтэйчүүдийн бараг тал хувьд жирэмсний хоёр дах гурван сар эхлэхэд энэ шинж тэмдэг бүрэн арилдаг байна. Харин зарим хэсэгт дараагийн сарууд үргэлжлэн илэрч болох боловч харьцангүй хөнгөн хэлбэртэй болдог.
6. Үнэрт мэдрэг болох
Хэрэв та саяхан жирэмсэн болсон бол сэндвичний хиам болон коффений үнэр зэрэг нь эвгүй мэдрэмж төрүүлж огиулах нь элбэг тохиолдоно. Энэ нь жирэмсэн болсний улмаас эстроген дааврын түвшин нэмэгдсэнтэй холбоотой илэрдэг шинж тэмдэг юм. Үүний улмаас таны хамгийн дуртай хүнсний зүйл гэнэт жигшмээр санагддаг болж магадгүй.
5. Гэдэс дүүрэх
Дааврын өөрчлөлттэй холбоотойгоор жирэмсний эрт үед гэдэс дүүрэх шинж тэмдэг илэрч болдог. Жирэмсний маш эрт хугацаанд умайн хэмжээ томорч мэдэгдээгүй байхад таны хувцас хэвлий хэсгээрээ яагаад багтахгүй болоод байна вэ? Үүнийг гэдэс дүүрэхтэй холбон тайлбарладаг.
4. Шээс ойрхон хүрэх
Жирэмсэн болмогц та ариун цэврийн өрөө рүү олон дахин яваад байгаагаа анзаарах болно. Яагаад? Учир нь жирэмсний хугацаанд цус болон биеийн бусад шингэний хэмээ ихэсдэг. Үүнтэй холбоотойгоор бөөрөөр гадагшлах шингэний хэмжээ нэмэгдсэний улмаас ойр ойрхон шээс хүрдэг.
Энэ шинж тэмдэг жирэмсний зургаа дах долоо хоногийн эхээр мэдэгдэж эхлэх бөгөөд жирэмсний сүүлийн хугацаанд умайн хэмээ томорч давсаганд даралт учруулснаар улам тод илэрдэг.
3. Биений юм хоригдох
Хэрэв таны биений юм тогмол ирдэг боловч хугацаандаа ирэхгүй, мөн дээрх шинж тэмдэгүүдээс илэрвэл жирэмсний тест үзэх хэрэгтэй. Хэрэв таны биений юм тогтмол ирдэггүй эсвэл хугацаа болоогүй байхад дотор муухайрах, хөх эмзэг болж томрох, шээс ойрхон хүрэх зэрэг шинж тэмдэг илэрвэл жирэмсэн болсон байж магадгүй байдаг.
2. Биеийн суурь халуун өндөр болох
Хэрэв та биеийн суурь халууны хэмжээг байнга тэмдэглэж байдаг бол биений юмны мөчлөгийн 18 дах хоног орчмоос өндөр болвол та жирэмсэн болсон байж магадгүй.
1. Баталгаатай шинж: Жирэмсний тест эерэг гарах
Хэдийгээр жирэмсэн болсон ч гэсэн биений юм хоригдсоны дараах долоо хоног хүртэл жирэмсний тест сөрөг гарч болно. Иймд жирэмсний тестийг хэд хоногийн дараа дахин үзэх хэрэгтэй. Хэрэв жирэмсний тестийн хариу эерэг гарвал эмчид хандаарай.
www.mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
zochin
(202.55.188.92) 2020-03-30 22:02emegteichuude hariulaad uguurei 3sariin eheer hiisen tgeed sayhan biyni ym ireed duussan ghde umnuhusuu iluu baga joohon ireh yum . testeer uzvel yah ve bas huh ntr hunduur bish jiremsen bolson baih magadlaltai yu
Хариулах