Холливудын хамгийн үнэтэй жүжигчнээр Сандра Буллок тодорлоо

Twitter Print
2014 оны 08-р сар 05-нд 12:08 цагт
Мэдээний зураг,

“Forbes” сэтгүүлээс жил бүр уламжлал болгон гаргадаг Холливудын хамгийн үнэтэй эмэгтэй жүжигчдийн жагсаалтаа нийтэлжээ. Жагсаалтын тэргүүнд Оскарын шагналт жүжигчин Сандра Буллокын нэг жилийн орлого 51 сая ам.долларт хүрч, Холливудын хамгийн үнэтэй жүжигчнээр нэрлэлээ. Тэрээр 2010 онд "The Blind Side" киногоороо оскарын шагнал хүртсэн юм. Харин өнгөрсөн онд “Татах хүч” киноны гол дүрээрээ дахин оскарт нэр дэвшиж, чамгүй ашиг олсон байна. 

Удаах байранд “Өлсгөлөн тоглоом” киноны од Женнифер Лауренс 34 сая долларын ашгаар багтжээ. Мөн 31 сая доллараар Женнифер Анистон, 19 сая доллараар Гвинет Пэлтроу зэрэг оддыг жагсаасан байна. Анжелина Жоли, Камерон Диаз нар 18 сая доллараар 2013 оны амжилтаа давтлаа. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.