Мөрөөдлөө хамгаал /Сургамжит өгүүллэг/

Twitter Print
2020 оны 12-р сар 03-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

МӨРӨӨДЛӨӨ ХАМГААЛ: 16 НАСТАЙ ХҮҮГИЙН АМЖИЛТ

16 настай хүү мөрөөдлийнхөө тухай зохион бичлэг бичих даалгаврыг багшаасаа авчээ. Тэрбээр мөрөөдлөө дүрслэх гэж нэлээд бодож, сэтгэлээ чилээв. Учир нь түүний мөрөөдөл амьдралынх нь туйлын зорилго байлаа.

Мөрөөдөл нь өөрийн гэсэн эдлэн газартай болох. Тэрбээр уг мөрөөдлөө дэвтэрийнхээ 10 гаруй хуудсанд буулгахдаа 160 га газрыг 740 квадрат метр талбай бүхий амьдрах байшингийн хамтаар деталь бүрээр нь задалж бичжээ. Тэр ч бүү хэл тэнд байгуулах адууны зүчээ, ногооны талбайг хүртэл нарийвчлан дүрсэлсэн байна.

Гэтэл ангийн багш хүүгийн уг зохион бичлэгт “Тарган гэж жигтэйхэн хоёрын дүн” барьжээ. Яагаад муу дүн авсан шалтгааныг хүү асуухад багш нь:

-Чиний насны хүүхдэд ийм мөрөөдөл биелшгүй зүйл. Эдлэн газартай болохын тулд маш их мөнгө хэрэгтэй. Чамд тийм мөнгө байгаа юм уу? Чи ядуу айлын хүүхэд шүү дээ. Тиймээс гэртээ хариад зохион бичлэгээ өөр сэдвээр бичээд ир гэжээ.

Хүү гэртээ хариад ааваасаа энэ талаар асуухад “Энэ бол гагцхүү чиний л шийдвэр байх ёстой. Харин гаргасан тэр шийдвэр чинь чамд хамгийн зөв байх болно” хэмээжээ. Хүү аавынхаа хэлсэн үгийн утгыг шөнөжин тунгаан бодсоны эцэст маргааш өглөө нь багшдаа хандан “Та надад өгсөн муу дүнгээ үлдээж болно. Харин би мөрөөдлөөсөө ухрахгүй” хэмээн шийдэмгий хэлж хуучин зохион бичлэгээ буцаан өгөв.

Он цаг өнгөрч том мөрөөдөлтэй хүү эрийн цээнд хүрлээ. Өнөөдөр тэрбээр залуу бизнесмэнүүдэд зориулан илтгэл тавьж байна. Тэрбээр залууст хандан “Би энэ түүхийг ярьсаны учир нь миний авсан 160 га газарт, миний барьсан 740 кв/м байшин дотор та бүхэн сууж байна. Харин бичсэн зохион бичлэгийн маань эх загвар тэр хананд өлгөөтэй байна” хэмээн хэлэх даруйд тэнд цугласан бүсгүйчүүдийн нулимс гол мэт мэлмэрэн асгарч, эрчүүдийн сэтгэл хүрхрээ мэт оргилон дүрэлзлээ. 16 насныхаа мөрөөдлийг орхилгүй гүйцэлдүүлсний дээр хөгжин цэцэглүүлснийг нь хараад тэд толгой сэгсрэн биширч байв. 

16 настай хүү уг зохион бичлэгийг бичсэн өдрөөсөө мөрөөдөлдөө хүрэх аянаа эхэлж, сонин борлуулахаас цех байгуулах хүртэлх бүхий л түвшний ажлыг эрхэлсний үр дүнд амьдралынхаа туйлын зорилгод ийнхүү хүрчээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Энэ түүхийн маань хамгийн сонирхолтой хэсэг бол миний зохион бичлэгийг үнэлээгүй багш маань гурван жилийн өмнө 30 сурагчийнхаа хамт эдлэн газарт маань ирсэн. Буцахынхаа өмнө багш маань надад хандан:

-“Сонс доо, би олон хүүхдийн мөрөөдлийг хулгайлсандаа одоо харамсдаг. Харин өөрийнхөө мөрөөдлийг хатуу хамгаалж чадсанаар чи өөрийгөө бүтээлээ" гэж хэлсэн юм.

Ж.БАЯРЖАРГАЛ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.