А.Энхтуулыг Өмнөд Африкт болох тэмцээнд урьжээ

Twitter Print
2014 оны 08-р сар 05-нд 11:13 цагт
Мэдээний зураг,

Монголын шатарчдаас долоо дахь их мастер цолтон төрсөн нь А.Энхтуул юм. Тэрээр 2006 оноос хойш шатрын ертөнцөд өөрийгөө нээн харуулсан А.Энхтуулыг сурагчдын дэлхийн аваргаас анхны алтан медалийг эх орондоо авчирсан гэдгийг шатар сонирхогчид сайн мэднэ. Өнгөрсөн жилээс эхлэн их мастер цолонд хүрэх довтолгоогоо эхлүүлж долдугаар сарын 1-нд албан ёсоор нормоо биелүүлсэн юм. Одоо түүний цолыг ирэх сард болох ФИДЕ-гийн конгрессоор батлах л үлдээд байна. 

Өдгөө Москвад сурч буй А.Энхтуулыг саяхан Өмнөд Африкт болох тэмцээнд урьжээ. Тэрээр энэ талаар "Дуулаад бас бүжиглэмээр үдэш болж байна. Очиж үзэхийг хамгийн их хүсдэг орноос минь тэмцээнд урилаа. Энэ жил үнэхээр гайхамшигтай байна. Оюун санаанаас минь ундран гарч буй бодол бүхэн биелж, энэ нь надад урам зориг хайрлан, дэлхийд өрсөлдөх эрч хүч нэмж байна" гэжээ.

Тус тэмцээн нь ӨАБНУ-д ирэх есдүгээр сард болох бөгөөд одоогоор хаанахын ямар тамирчид оролцох нь тодорхойгүй байгаа аж.

 


 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.