Шоколаданд дурлагсдын чихэнд чимэгтэй мэдээ

Twitter Print
2018 оны 06-р сар 30-нд 16:30 цагт
Мэдээний зураг,

Таргалахыг хүсэхгүй байгаа, жингээ барьж байгаа эмэгтэйчүүдийн идэхээс татгалзах ёстой зүйлүүдийн нэг нь шоколад гэж ярьдаг.

Харин Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгаанаас үзэхэд байнга шоколад иддэг хүмүүс энэ амттаныг тэр бүр идээд байдаггүй хүмүүсээс илүү туранхай байдаг нь тогтоогджээ. Энэ нь шоколаданд дуртай хүмүүсийн хувьд тун чихэнд чимэгтэй мэдээ юм. Шоколад ихээр иддэг хүмүүс их илчлэг авч чаддаг учраас бусад хүнсийг бага хэрэглэдэг, тиймээс таргалдаггүй байх гэж зарим хүн  бодож магадгүй.

Судлаачдын хэлж байгаагаар тийм биш гэнэ. Калифорнийн их сургуулийн судлаач Беатрис Голом хэлэхдээ “Байнга шоколад иддэг хүмүүсийн биеийн жингийн индекс бага байдаг нь судалгаагаар нотлогдсон, энэ нь бага илчлэг авснаас шалтгаалж байгаа хэрэг биш, харин ч шоколад идэж байгаа хүмүүс их илчлэг авдаг, мөн дасгал хөдөлгөөн сайн хийдэгтэй ч холбоогүй” гэжээ.

Зарим эмч нарын хэлдгээр шоколаданд агуулагддаг антиоксидантууд хүний биеийн эсийн энерги үүсгэх чадварыг нэмэгдүүлдэг байна. Доктор Беатрис Голомын судалгааны баг 20-85 насны 1.000 гаруй хүнээс судалгаа авчээ. Тэд оролцогчдоос ямар хүнс хэрэглэдэг талаар нь асуусан байна.

Харин зарим мэргэжилтнүүд тэдний мэдээллээ цуглуулсан аргыг шүүмжилжээ. Жишээ нь, судалгаанд оролцсон зарим хүмүүс иддэг шоколадны хэмжээгээ буруу тооцоолсон байж магадгүй юм. Тиймээс доктор Голом шоколад байнга хэрэглэдэг хүмүүс болон шоколад иддэггүй хүмүүсийг харьцуулсан шинэ судалгаа явуулахаар төлөвлөжээ. Ямартай ч шоколад таргалуулдаггүй гэдэг нь нотлогдсон ч бай аливаа зүйлд туйлшралгүй, дундыг баримтлах нь зүйтэй юм.

Мэргэжилтүүдийн хэлснээр 28 гр шоколаданд л гэхэд 200 гаруй калори илчлэг бүхий элсэн чихэр, өөх тос агуулагддаг байна. Тэгэхээр бүсгүй та үнэхээр жингээ барихыг хүсч байгаа бол өдөрт 28 гр–аас их шоколад хэрэглэж болохгүй нь. Гэхдээ жинхэнэ цэвэр шоколад бол хамгийн эрүүл хүнснүүдийн нэг билээ.

Шоколадыг гаргаж авдаг какао нь Фенилэтиламин (PEA), Анандамид, Теобромин, антиоксидантууд, Флавоноид болон бусад витаминууд гэх мэт жин хасахад тустай бодисуудаар маш баялаг. Цэвэр шоколад идсэнээр хүний сэтгэл сэргэдэг бөгөөд энэ нь зүрхний үйл ажиллагаанд ч сайн нөлөө үзүүлдэг байна. Харамсалтай нь бидний худалдаж авдаг ихэнх шоколад худалдахад зориулсан, элсэн чихэр ихтэй “зөөлөн чихэр” юм. Тиймээс та хар шоколад, цэвэр шоколад хэрэглэх нь зүйтэй.

Та шоколад худалдаж авахаасаа өмнө найрлагыг нь сайн харах хэрэгтэй. Какаоны орц 60 хувиас дээш байвал сайн. Ийм шоколад чихэрлэг биш, бага зэрэг гашуувтар байдаг.

Хар шоколадыг какаоны модны үрээр хийдэг тул дэлхий дээрх хамгийн сайн антиоксидант гэж үздэг. Зүрх судасны өвчний эрсдлийг бууруулдаг. Хар шоколад нь маш илчлэг ихтэй бөгөөд хүний эрүүл мэндэд чухал ач холбогдол бүхий маш олон эрдэст бодисыг агуулдаг. Жишээ нь, 100 грам 70-80 хувийн какаоны агууламж бүхий хар шоколаданд 11 грамм ислэг, 67% төмөр, 58% магнез, 89% зэс, 98% манган агуулагддаг. Мөн potassium, фосфор, цайр, селен ихээр агуулагддаг. 

Хар шоколад нь цусны эргэлтийг сайжруулж, цусны даралтыг буулгадаг. Түүний бүтцэд байгаа био идэвхтэй бодисууд таны арьсыг наранд түлэгдэж борлохоос хамгаалдаг байна. Иймд наран шарлагын газрыг зорих гэж байгаа бол хар шоколад ачаандаа хийхэд гэмгүй гэнэ. 

Эрдэмтдийн судалгааны дүнд хар шоколад хэрэглэхийн ач тусыг доорхи маягаар тодорхойлсон байна. Үүнд:

  • Хар шоколад зүрхэнд сайн. Шоколад иддэг хүний зүрх иддэггүй хүнийхээс 37 хувиар эрүүл байдаг байдаг.

  • Шоколад таны сэтгэл санааг өөдрөг байхад тусална. Тиймээс сэтгэлээр унасан үедээ бага зэрэг хар шоколад идэх нь сэтгэл санааг дээшлүүлдэг.

  • Хар шоколад эрчүүдийн цус харвалтыг 17 хувь буулгадаг байна. 10 жилийн турш 7 хоногт 63 грамм шоколадыг идүүлж байсан туршилтаас дээрх дүгнэлтийг гаргасан аж.

  • Италийн судлаачдын дүгнэлтээр хар шоколад иддэг хүмүүсийн оюун ухаан хөгширдөггүй, маш эрүүл саруул байдаг байна.

  • Өлссөн тохиолдолд 10 грамм хар шоколад идэхэд л та өлсөхөө болино. Учир нь шоколад илчлэгийг нөхнө.

  • Хар шоколад иддэг хүмүүс урт насалдаг нь сэтгэл санаа өөдрөг байх, эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг зэргээс үүдэлтэй.

  • Хар шоколад идсэний дараа хүний сэтгэн бодох үйл ажиллагаа сайжирдаг тул ой тогтоолт сайн байна.

  • Нэг аяга халуун шоколад уух нь сэтгэл санаа сайхан болгохоос гадна хоолойны өвчин болон ханиадыг намдаадаг болох нь тогтоогджээ.

  • Хар шоколад иддэг хүмүүсийн оюун санааны чадавхи өндөр байдаг бөгөөд Нобелийн шагнал хүртэгсэдийн ихэнх нь хар шоколад хэрэглэдэг гэжээ.

Ц.Мөнхбаяр, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • цэцэг

      (202.9.40.229) 2017-07-02 14:33
      • 0
      • 0

      Янз бүрийн хольцгүй цэвэр шакалод идэх нь сайн манайд цэвэр нь гэхээсээ хольцтой сахар өндөг энэ тэр гээд зөндөө юм хольчихсон бараг хор гэмээр шшоколад зарагдаж байна .Үнэхээр цэвэрийг нь идэх юм бол ямар ч хор үгүй бөөн тааламаж

      Хариулах

    • Зочин

      (39.7.52.87) 2015-09-10 22:33
      • 0
      • 0

      Ideed bjdee ho

      Хариулах

    • Зочин

      (49.0.155.179) 2015-04-06 23:13
      • 1
      • 1

      Ямар ч л байсан шокалад нь хүний чалханд эрхтэнд үнэн сайн шүү боов байнга босоотой бдаг юм эхнэрээ шөнөжингөө балбачихдаг юм бналээшдээ

      Хариулах

    • Зочин

      (124.158.109.215) 2014-08-05 11:17
      • 0
      • 2

      Yamar saikhan medee ve? bur chokolate idmeer sanagdchikhlaa

      Хариулах