
АНУ-ын Эргийн хамгаалалтын алба Багамын арлуудын нэгэн эзгүй арал дээр 33 хоногийн турш гацсан 3 иргэнийг аварчээ.
Эргийн хамгаалалтын албанаас мэдээлснээр Куб улсын иргэд болох 2 эрэгтэй, 1 эмэгтэйг анх өнгөрсөн даваа гарагт нисдэг тэргээр эргүүл хийж байсан албан хаагчид олж харсан ч тэр үед нисдэг тэргэнд нь иргэдийг аврах тоног төхөөрөмж байхгүй байжээ.
Гэсэн хэдий ч эргүүлийн хамгаалалтын албан хаагчид арал дээр гацсан иргэдэд холбоо барих станц, хоол хүнс, цэвэр ус зэргийг нисдэг тэрэгнээсээ буулган үлдээсэн аж. Ингээд эргийн хамгаалалтынхан эзэнгүй арал дээр гацсан иргэдийг мягмар гарагт нисдэг тэргээр АНУ-ын Флорида мужийн нэгэн эмнэлэгт хүргэжээ. Аврагдсан иргэдийн ярьснаар завь нь осолдсоны дараа тэд сэлсээр уг эзэнгүй арал дээр ирсэн ба тэд гочлон кокос идэж байсан аж. АНУ-ын Эргийн хамгаалалтын албаны албан хаагчид өмнө нь хүмүүс эзэнгүй арал дээр ийм олон хоног гацаж, амьд гарсан явдалтай таарч байгаагүй гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.