“Диамонд Принцес” онгоцны ахмад хамгийн сүүлд хөлгөөсөө гарч ирэв

Twitter Print
2020 оны 03-р сар 07-нд 10:55 цагт
Мэдээний зураг,

Арваннэгдүгээр сарын 5-нд аялалаа эхэлсэн "Диамонд Принцес" хэмээх аялалын асар том хөлөг онгоцны ахмад Женнаро Арма зорчигчид болон багийн гишүүдийг бүгдийг буулгасны дараа хамгийн сүүлд өөрөө хөлгөөсөө гарч ирэв. Аялалын маршрутад оролцсон 3,711 хүн байсан.

Ахмад Арма хөлөг онгоц дээр ковид19-ийн халдвар гарч халдвар авсан зорчигчдын тоо нэмэгдсэн нөхцөл байдалд энгийн бөгөөд тайван хариу үйлдэл үзүүлсэн хүн байлаа. Үүссэн хүнд байдлыг даван туулахын тулд зорчигчид, далайчдыг байнга урамшуулж байв.

Италийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд

... Арма нь Гэгээн Валентины баяраар зүрхний хэлбэртэй шоколадыг зорчигчдод гардуулж өгөхөөс гадна онгоцон дээрх зорчигчдын сэтгэлийг тайвшруулж чаджээ.

Капитан Diamond Princess-н зурган илэрц

"Diamond Princess" компани "Ахмад Арма бол манай баатар юм. Бид түүнд болон түүний багийнханд энэ хүнд хэцүү цагийг туулж байгаад талархаж байна. Япон болон бусад орнуудад хамтран ажилласанд баярлалаа."хэмээн албан ёсны талархал хүргэв. Түүний эхнэр "Би байнга холбоо барьдаг байсан тул нөхөртөө маш их итгэж байгаагаа хэлсэн" хэмээжээ. Японы засгийн газар Ёкохама боомт дээр Хөлөг онгоц болон зорчигчдод хорио тогтоосон нь хөлөг онгоцон дээрх зорчигчдын дунд халдварт өртөгсдийн тоо нэмэгдсэн хэмээн олон улсын хамтын нийгэмлэгийн шүүмжлэлд өртсөн юм.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.