Дарсны төрөл, түүний хэрэглээ

Twitter Print
2021 оны 08-р сар 02-нд 16:30 цагт
Мэдээний зураг,

Дарс уух ёсон

-Уухдаа мөрдөх дэг ёс бас бий. Хундагыг дүүргэлгүй тал юмуу дээд амсарт нь 2 см дутуу аягална. Амтат жүрж, нимбэг, бэрсүүт жүрж зэрэг жимс, давсалсан болон утсан мах, загас, дан ногооны зууш, өндөг, амтат бурам ширээн дээр байгаа тохиолдолд дарс хэрэглэхгүй. Хуурай дарсаар амттанаас өмнө дайлна. Зөөлөн дарсыг хатуу дарсны өмнө өгнө. Хямд дарсыг үнэтэй чамин дарсны өмнө тавина.

-Дарсыг уухаасаа өмнө бүх найрлагыг тараахын тулд хундагаа эргэлдүүлэгтүн. Тэгээд үнэрлэж үзээрэй. Үнэрлэхдээ хамраа хундаганд хийлгүйгээр наанаас нь жимс болоод ургамлын исгэлэн үнэрийг аваарай. Ингэвэл та тэр дарсыг илүү сайн амталж чадна. Учир нь хүний амтлах чадварын 70 хувь нь үнэртэй холбоотой байдаг байна. Тиймээс л бид ханиад хүрсэн үедээ төдийлөн юм амталж чаддаггүй.

-Дарсыг хоёр аргаар үнэрлэж болно. Эхнийх нь маш түргэн хугацаанд үнэрлэчихээд, хойш суугаад төрсөн анхны мэдрэмждээ дүгнэлт хийсний дараа удаанаар, илүү сайн үнэрлэж үзэх. Эсвэл шууд удаанаар үнэрлэсэн ч болно. Дарсыг бага ч болтугай амссаныхаа дараа үнэрлэх ёсгүй юм.

-Дараа нь дарснаасаа бага хэмжээгээр амсаад, түүнийгээ аман дотроо үл ялиг тамшаалах маягаар, сайн амталж уух хэрэгтэй. Тэрүүхэн үед бүх анхаарлаа дарсны амтанд төвлөрүүлээд үзээрэй. Ингэж уух нь дээд зэргийн таашаал төрүүлэх төдийгүй таныг дарсанд илүү ойртуулах болно. Амталж байхдаа орсон найрлага бүрийг тус тусад нь мэдрэхийг оролдоорой. Залгисны дараа амт нь хир удаан аманд танд хадгалагдахыг ч бас анзаараарай.



-Дарсаа амтлах, үнэрлэх үедээ та тамхи татах, бохь зажлах, чихэр идэхээс аль болох зайлсхийгээрэй. Эс тэгвээс та дарсны жинхэнэ амтыг мэдэрч чадахгүй.

-Шөлний дараа мадеер, хоёрдугаар хоолонд бургунд болон бордо өөрөөр хэлбэл улаан дарс, загасны дараа порто ууна.

-Нийгмийн гарал албан тушаалыг харгалзахгүйгээр дарсыг хамгийн ахмад эмэгтэйд нь эхлэж хундгална. Мөн дарсны хундганы хүзүүгээр нь салфеткаар ороож, дусаахгүй хундгална.

-Оргилуун дарсны хундага өндөр бөгөөд нарийхан тойрогтой байдаг. Учир нь хөөс сахрахаас сэргийлж буй хэрэг. Харин түүнээс арай намхан нь цагаан дарсных. Цагаан дарсны хүйтэн чанарыг алдагдуулахгүйн тулд ишийг уртавтар хийсэн байдаг. Дарсны хундгануудаас хамгийн намхан, өргөндүү тойрогтой нь улаан дарсны хундага юм. Улаан дарсыг үнэрлэж таашаал авах учиртай тул тойрогийг нь илүү өргөн хийдэг. Мөн дарсны төрлөөс шалтгаалж хэлбэр нь нарийвчлалтай байдаг.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.