Хуучны 21 орон сууцыг нурааж, дахин барилгажуулна

Twitter Print
2014 оны 08-р сар 05-нд 08:03 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 21 орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах шийдвэр гарлаа.

Мэргэжлийн Хяналтын Улсын ахлах байцаагчийн шийдвэрээр газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон  Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байр, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн   1, 2, 3, 5, 6, 7, 10, 11, 12, 13, 16, 17, 18 дугаар байр, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн    4, 8, 9, 15, 19 дүгээр байр,  Арьс ширний 25, 26 дугаар байрны барилгуудыг дахин төлөвлөж, барилгажуулах болжээ. Мөн  дээрх орон сууцны барилгад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүлэх аж.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн  Хурлын 90  дүгээр тогтоолоор “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ыг баталсан. Журамд зааснаар ашиглалтын шаардлага хангахгүй болсныг тогтоохдоо Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, НМХГ- аас гаргасан дүгнэлт, шийдвэрийг үндэслэхээр заасан байдаг. Тиймээс дээрх газруудыг барилгажуулах ажлыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын төсөл сонгон шалгаруулах замаар хэрэгжүүлэх аж.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.