Бага насны хүүхдийг хоолоо идэж дуусгахыг шаардах нь сөрөг нөлөөтэй

Twitter Print
2022 оны 06-р сар 02-нд 10:26 цагт
Мэдээний зураг,

Бага насны хүүхдүүдийг аяга, тавганд байгаа бүх хоолыг идэж дуусга хэмээн хүчлэх ёсгүй гэдгийг мэргэжилтнүүд эцэг, эхчүүдэд анхааруулж байна.

Хүүхдүүдийг хоол хүчлэн идүүлснээр том болоод таргалахад хүргэж магадгүй гэнэ. Хүүхдийг багад нь өгсөн болгоныг ид хэмээн загнавал том болоод тэд илүүдэл жинд нэрвэгдэх аюул өндөр байдгийг эрдэмтэд тогтоожээ.

Эцэг, эхчүүд өөрсдийн дуртай үедээ хүүхдээ хоолоо сайн ид хэмээн тулгах нь их байдаг. Ийм нөхцөлд хүүхдийн бие махбод цатгалан болсон тухай дохиогоо хүлээж авах чадвараа алддаг гэнэ.

Тиймээс хүүхдүүд гэдэс нь цадсан ч сэтгэл нь цадаагүй гэдэг шиг хэтрүүлэн хооллож, улмаар илүүдэл жинтэй болдог байна. Судалгааны явцад өөр хэд хэдэн сонирхолтой зүйл тодорхой болжээ. Жишээ нь, сүүлийн арван жилийн хугацаанд хүүхдүүдийн идэх ёстой хоолны хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдсэн бөгөөд ээжүүдээс илүү аавууд тэднийг хүчээр идүүлэхийг оролддог нь тодорхой болсон аж.

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.