Аюулгүй хоол хүнсний түлхүүр таван зарчим

Twitter Print
2020 оны 06-р сар 29-нд 16:44 цагт
Мэдээний зураг,

Хоол хүнсээр дамжих халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд хүнстэй харьцах бүх хүн ДЭМБ-аас гаргасан Аюулгүй хоол хүнсний 5 түлхүүр зарчмыг дагаж мөрдөхийг ХӨСҮТ-өөс зөвлөж байна.  

Хоол хүнсээр дамжих халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд эдгээр зарчмыг зөвхөн хүнсний үйлдвэр, хүнсний дэлгүүр, нийтийн хоолны газрууд зэрэг хоол хүнсний үйлдвэрлэл үйлчилгээний газруудад хэрэгжүүлэхээс гадна хоол хүнсийг гэрийн нөхцөлд бэлтгэх, боловсруулах, хадгалах, хэрэглэхэд хэвшүүлэх шаардлагатай.

Түлхүүр 1: Цэвэр байх нь бичил биетнүүд өсч үржин, тархахаас урьдчилан сэргийлнэ.

  • Хоол бэлтгэх, идэхийн өмнө, бие зассаны дараа гараа тогтмол савандаж угаах

  • Хоол хүнс бэлтгэхэд хэрэглэдэг бүх гадаргуу, сав суулга, багаж хэрэгслийг тогтмол угааж цэвэрлэх, халдваргүйтгэх

  • Гал тогоонд шавьж, мэрэгч, бусад амьтан орохоос сэргийлэх

Түлхүүр 2: Болсон түүхий хүнсийг тусгаарлах нь бичил биетнүүд дамжихаас сэргийлнэ.

  • Түүхий мах, далайн гаралтай хүнсийг чанаж, болгосон хүнсний зүйлсээс тусад нь хадгалах

  • Мах, ногооны тавиур модыг бусад болгосон хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь байлгах

  • Хүнс худалдан авахдаа шууд хэрэглэх бэлэн хоол хүнсийг түүхий хүнстэй холихгүй байх.

  • Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших

Түлхүүр 3: Хоол хүнсийг гүйцэд болгосноор бичил биетнүүд устдаг.

  • Хоол хүнсийг 700С-аас багагүй хэм хүртэл нь чанаж, болгож хэрэглэх

  • Хоол хүнсээ богино долгионы зууханд халаах бол зориулалтын сав ашиглан үе үе хутган гүйцэд халааж хэрэглэх

  • Шөлтэй хоолыг буцалтал нь, малын мах, тахиа, шувууны махыг ягаан шүүс гарахгүй болтол нь гүйцэд чанаж болгох

Аюулгүй хоол хүнсний түлхүүр таван зарчим зурган илэрцүүд

Түлхүүр 4: Хоол хүнсийг зохих хэмд хадгалах нь бичил биетэн өсч, үржихээс сэргийлнэ.

  • Болгосон хоолыг хэрэглэхийн өмнө халуунаар нь (600С-аас дээш хэмтэй) хадгалах ба тасалгааны хэмд 2 цагаас илүү хугацаагаар байлгаж болохгүй.

  • Түргэн мууддаг хүнсийг худалдаж авсан даруйдаа хөргөгчинд (50С-аас бага) хийж хадгалах.

  • Хүнсийг хөргөгчинд хэт удаан хадгалахгүй байх.

  • Хөлдөөсөн хоол хүнсийг тасалгааны хэмд гэсгээж болохгүй, харин богино долгионы зууханд, хөргөгчний хөргүүрийн хэсэгт, эсвэл хүйтэн усанд барьж гэсгээх.

Түлхүүр 5: Ундны цэвэр ус, хүнсний аюулгүй түүхий эдийг сонгох нь бохирдлоос сэргийлнэ.

  • Ундны усаа баталгаатай эх үүсвэрээс хэрэглэх

  • Усыг буцалгаж хэрэглэх

  • Хүнсний ногоо, жимсийг угааж хэрэглэх

  • Ариутгасан сүү зэрэг боловсруулалт хийсэн, аюулгүй хоол хүнсийг сонгож хэрэглэх.

  • Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх.

  • Ус авах, хадгалах савыг цэвэр байлгах

Эдгээр 5 түлхүүр зөвлөмжийг иргэн та амьдралдаа хэвшүүлснээр хоол хүнсээр дамжих өвчнөөс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж чадна.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.