"MH17": Ослын шинжээчдэд бэрхшээл тулгарч байна

Twitter Print
2014 оны 08-р сар 05-нд 07:16 цагт
Мэдээний зураг,

 Украины зүүн нутагт сүйрсэн, Малайзын иргэний агаарын тээврийн компанийн “МН17” дугаарын нислэг үйлдэж явсан онгоцны ослын бүсэд олон улсын шинжээчдийн баг бэрхшээлтэй тулгарсаар байна.

“Malaysia Airlines” компанийн нисэх онгоц өнгөрсөн долдугаар сарын 17-нд осолдож, багийн 15 гишүүн, 283 зорчигч бүгд амь үрэгдсэн билээ. 
Ослын бүсэд одоогоор 100 гаруй шинжээчээс бүрдсэн олон улсын баг очоод байгаа билээ.

Бид үлдсэн цогцсууд болон хохирогчдын эд зүйлсийг хайж байгаа гэж багийн төлөөлөгчид мэдэгдэв. Олсон эд зүйлс, цогцсуудыг өнөөдрөөс Нидерланд руу илгээх ажээ.

Украины Засгийн газар болон Оросыг дэмжигч салан тусгаарлах үзэлтнүүд шинжээчдийн аюулгүй байдлыг хангахаар зөвшилцсөн юм.

Гэсэн ч өчигдөр Украины зүүн нутгийн томоохон хот Донецкийн захын дүүрэгт ширүүн тулалдаан болжээ.

Украины засгийн газрын хүчнийхний мэдэгдсэнээр, Оросыг дэмжигчдийн хяналтад байсан газруудын дөрөвний гурвыг тэд буцаан авчээ.

Оросыг дэмжигч салан тусгаарлах үзэлтнүүдийг дарахын тулд засгийн газрын хүчнийхэн байлдааны ажиллагаагаа улам идэвхжүүлж байна.

Ослын газарт шинжээчид ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэх өнөө хэр нь тодорхой бус байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.