Нэг сая гаруй хүн амтай Юүжоу хотыг Шиань хотын араас хатуу хөл хорионд орууллаа

Twitter Print
2022 оны 01-р сар 04-нд 12:15 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн даваа гарагт БНХАУ-д коронавирусын халдварын 175 тохиолдол шинээр бүртгэгджээ. Тэдгээрийн 108 нь дотоодын халдвар бөгөөд дийлэнх нь баруун хойд зүгийн Шаньси мужид бүртгэгдсэн байна.

Шаньси хотын 13 сая хүн амтай Шиань хот хатуу хөл хорионд ороод ойролцоогоор хоёр долоо хоног болж байгаа билээ.

Жэжян болон Хэнан мужид дотоодын халдвар шинээр бүртгэгдсэн ба Хэнан мужийн Юүжоу хотод өнгөрсөн ням гарагт шинж тэмдэггүй 3 тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор даваа гарагийн шөнө Юүжоу хотод хатуу хөл хорио тогтоожээ.

Нэг сая гаруй хүн амтай тус хотын нийтийн тээврийн үйлчилгээ, танхимын сургалт болон олон нийтийн арга хэмжээнүүдийг бүгдийг нь зогсоогоод байна.

Юүжоу хотын төв рүү хэнийг ч оруулж, гаргахгүй байгаа ба дэлгүүр супермаркетуудад зөвхөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн борлуулахыг зөвшөөрчээ

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.