Бие тавгүйдэх шалтгааны 90 хувь нь цусан дахь сахарын түвшингээс үүдэлтэй байдаг

Twitter Print
2023 оны 01-р сар 03-нд 13:14 цагт
Мэдээний зураг,

Японы эмч, анагаах ухааны доктор Макита Зэнжи, чихрийн шижингийн мэргэшсэн эмчийн 38 жилийн туршлагаар олж тогтоосон “Таргалах,- хөгшрөх,-өвчлөх”-өөс сэргийлэх анагаах ухааны үндэслэлтэй зөв хооллолтын талаар бичсэн ном уншсанаа та бүхэнтэйгээ хуваалцъя.

Эмч Макита Зэнжи 200 000 гаруй өвчтөнд эмчилгээ хийсэн байна. Чихрийн шижингээр өвчлөх нь зүрхний өвчин, тархины эмгэг, хавдар, нүдний хараа, зөнөглөх өвчин гэх мэт бүх төрлийн өвчлөлд өртөх эрсдлийг ихэсгэдэг. 40 орчим насанд тань мэдэгдэхгүй байж болох хэдий ч бодит байдал дээр ажлын бүтээмж буурч, эрүүл мэнд тань муудаж эхэлсэн байдаг.

Ингээд 50 настай золгох үеэс эхлэн бодит байдлаар өвчин илэрч эхэлнэ. Ажил хэрэгч хүмүүсийн дунд ийм эрүүл мэндийн ялгааг үүсгэх хүчин зүйл нь ямар ч эргэлзээгүйгээр “ӨДӨР ТУТМЫН ХООЛЛОЛТ” байдаг.

Идсэн зүйл тань, таны бодож байгаагаас хол илүүтэйгээр таны эрүүл мэндийн байдал болон ажлын бүтээмжид нөлөөлдөг байна. Цаг наргүй ажилладаг ажил хэрэгч хүмүүсийн хувьд хамгийн ихээр чухалчлан үзэх ёстой зүйл нь өөрийнхөө ажлын бүтээмжийг сайжруулахын тулд хэрхэн зөв хооллох талаар мэдэх явдал юм. Хичнээн үнэтэй, дээд зэрэглэлийн чанартай машин байлаа ч гэсэн хольцтой муу шатахуун хийвэл тэр машинд эвдрэл гарна гэж хэлэхэд амархан төсөөлөгдөж байгаа биз. Гэтэл бид өөрийнхөө биед болохоор юу ч бодолгүй иймэрхүү зүйлсийг хийдэг ажээ.

Бие тавгүйдэх шалтгааны 90% нь “цусан дахь сахарын түвшин”-гээс үүдэлтэй байдаг. Хүний биеийн үйл ажиллагаанд нийцсэн зөв хооллолт гэж юу вэ?

Хүмүүс зөвхөн “найрлага” нь сайн, муу гэсэн мэдээлэлд л анхаарлаа хандуулж байна. Хүний биед “хоол боловсруулах ба шингээх тогтолцоо” байдаг. Идсэн хоол хүнс маань боловсруулагдаж, хэлбэрээ өөрчилсөн шим тэжээл” болж, хэрэгцээ шаардлагад тулгуурлан шингэдэг. “хэлбэрээ өөрчилсөн” гэдэг нь чухал ойлголт ба таны идсэн зүйл тэр чигтээ бие махбодын нэг хэсэг болж хувиралгүй, бодисын солилцооны үйл явцад бүтцээ өөрчилж, янз бүрийн бодисууд болж нийлэгждэг. Ийм механизмыг судалдаг шинжлэх ухааныг “биохими” гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, биохими бол хүний бие махбодын үйл ажиллагааг судалдаг салбар юм. Би ихэнх эмч нарын харахаас дургүйцдэг химийн томъёогоор дүүрэн биохимийг гүнзгийрүүлэн судлаж, хүн хоол хүнсийг боловсруулах, шингээх явцад , хүний бие махбодод ямар хариу үйлдэл гарч буйг шимтэн судалж байна. Судлаач эмч миний зүгээс хэлэхэд: хэзээ ч , яасан ч амандаа хийж болохгүй зүйлсээр өнөөгийн нийгэм дүүрсэн байна. “Лаазалсан кофе, эрч хүчний ундаа, шүүс” гэх мэтийн “зажлах үйлдэл шаарддаггүй сахарид”-ыг ажил хэрэгч хүмүүсийн дийлэнх нь өдөр бүр эдгээрийг биедээ хичээнгүйлэн шингээж байдаг.

Түүний үр дүнгээр:

- Хуримтлуулсан жин буурахгүй байх

- Цусны даралт өндөр байх

- Амархан ядардаг

- Ажлын дундуур нойрмоглодог

- Анхаарал төвлөрдөггүй байх зэрэг бие тавгүйдэх шинж тэмдэгүүд илэрдэг.

Үнэн хэрэгтээ иймэрхүү тавгүйдлийн шалтгаан нь “цусан дахь сахарын түвшин” -д л байдаг. Миний олж мэдснээр ажил хэрэгч хүмүүсийг зовоож байгаа “өвчин болон бие тавгүйдлийн 90 гаруй хувь” нь цусан дахь сахарын асуудлаас үүдэлтэй юм. Хүний цусан дахь сахарын түвшин өндөр байх болон сахарын түвшний гэнэтийн өсөлт, уналт давтагдсаар байх нь бидний бие махбодод төсөөлж байснаас илүү ихээр хохирол учруулдаг. Харамсалтай нь өнөө үеийн хүмүүс ийм л зүйлийг “хооллох хэв маяг”-аараа үүсгэж байна.

Хоол зүйчид байнга л “зохистой хооллох хэрэгтэй” гэсэн заавар өгдөг боловч, ихэнх хүмүүс зохистой хооллох гэдэг нь яг юуг нь, яаж идэх хэрэгтэйг хэлж байгаа вэ гэдгийг ойлгодоггүй. Биед сайн гэж бодоод идэж байсан зүйл нь “ТАРГАЛАХ – ХӨГШРӨХ – ӨВЧЛӨХ” гэсэн үйл явцыг “ӨӨРТӨӨ” бий болгочихсон байдаг.

Өглөө бүр шүүс шахагчаар шинэхэн жүржийн шүүс бэлтгэж уудаг хүн “Би эрүүл мэнддээсайн зүйл хийж байна” гэж өөртөө итгэлтэй байгаа. “Шинэхэн шахаж хийсэн болохоор сайн л байх учиртай” гэж бодож байгаа. Тэр шүүсэнд ямар их хэмжээний чихэр агуулагдаж байдгийг мэдэх үү? Энэ нь цусан дахь сахарын хэмжээг өндөр болгож, чихрийн шижин ба бусад төрөл бүрийн өвчний эх үүсвэрийг тавьдаг.

- Ажил эхлэхээсээ өмнө үргэлж “энержи” ундаа уудаг

- Тэжээллэг чанарыг нь бодоод өглөө бүр сериал иддэг

- Ногооны дутагдлаа “ногооны шүүсэн ундаа”-гаар нөхдөг

- Хэт их илчлэг авахгүйн тулд байнга өөх тосноос татгалзаж байгаа

- Булчинтай болохын тулд уураг ууж байгаа цаг гарвал гүйлтээр хичээллэдэг

- Хэдий дуртай ч архи уухаас татгалздаг.

Өөрөөр хэлбэл “эрүүл мэндийнхээ төлөөанхаарлаа хандуулж буй ажил хэрэгч хүмүүс”-ээс сонсдог эдгээр хүчин зүйлүүд нь зөвхөн “өвчтэй болохын тулд гаргаж буй хүчин чармайлтууд” гэж хэлж болно. Үнэндээ ажил хэрэгч хүмүүсийн ихэнх нь өөрсдийн ажил хэрэгтээ маш мундаг боловч, тэд өөрсдийнхөө аманд юу хийгээд байгаа талаар ямар ч мэдлэггүй байдаг. Хүмүүс хоолны дэглэм барьж , илчлэг ба өөх тосыг хичээнгүйлэн хязгаарладаг боловч, өнөөгийн эрүүл мэндийн шинжлэх ухаанд “таргалалтын шалтгаан нь сахарид” байдаг бөгөөд илчлэг өөх тос огтхон ч хамааралгүй гэдгийг нотолчихсон.

Биохими хэмээх хүний бие махбодын механизмын дагуу , дэлхийн хамгийн найдвартайд тооцогддог судалгааны ажлууд болон 200 000 гаруй хүнд эмнэлзүйн үзлэг хийсэн туршлага дээр үндэслэн бичсэн учраас нийтлэг тохиолддог таамаглал, хоосон цуурхал, нэг судалгааны ажлын дүнг хэт туйлшруулсан тайлбар зэрэг мэдээллүүдээс эрс ялгаатай.

Түр зуурын хоосон цуурхлуудын нөлөөнд дахиж авталгүй “хооллох үнэмлэхүй арга зүйг” эзэмшиж, “ТАРГАЛАЛТ, ХӨГШРӨЛТ, ӨВЧИН ЭМГЭГ”-ийн асуудлаа шийдэж чадах болно. Бие махбодоо эрүүл авч явах нь ажлын бүтээмжийг хамгийн их байлгахад тулгарах гарцаагүй шаардлага юм. ХООЛЛОЛТ бол түүнд хүрэх хэрэглүүр мөн. Хөгширч, нас ахих тусам бодисын солилцоо доройтдог тул ажлын бүтээмж өндөртэй хүмүүс “идэх юм” ба “идэх арга”-аа нас ахих тусам улам чухалчлах болдог.

Ажил эрхлэхийн тулд эрүүл чийрэг биетэй байх нь нэн зайлшгүй билээ. 20 наснаас 30 эргэм нас хүртэл хооллолтондоо огт тоомжиргүй ханддаг байсан ч, ямар нэгэн асуудал гарахгүй байж магад. Гэхдээ тэр хэвээрээ байгаад байвал нас ахихтай зэрэгцээд ажлын бүтээмж тань бага багаар буурч эхэлнэ.

Дунд эргэм 45 наснаас хойш бол амандаа юу хийх вэ, хооллолтоо хэрхэн удирдах вэ гэдэгт ухамсартайгаар хандахгүй бол тэр үед л эрүүл мэндийн эрсдэлтэй “түвшингүүд” үүсч эхэлдэг салаа замын эхлэл байдаг...

Д.Намсрай

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.