Аялалд гарах 5 шалтгаан

Twitter Print
2020 оны 07-р сар 20-нд 16:15 цагт
Мэдээний зураг,

Хүн бүрт амьдралаа удирдаж, өөрчлөх боломж бий. Үүргэвчээ үүрээд хол ч бай, ойрхон ч бай аль нэг тийшээ аялалд гарснаар өдөр тутмын хэмнэлээсээ салж, тархиа сэргээнэ. Аялалд явах цаг, мөнгө алга гэж хойш тавих гэж бүү яараарай. Өөрийгөө нээж, дэлхий ертөнцтэй танилц.

1. Өөрчлөлт

Нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн, зорилготой хумүүсийн амьдрал нэг хэмнэлтэй болсон байдаг. Үүнээсээ болж стресст нэрвэгддэг. Мөрөедөх завгүй энэ хэмнэлээсээ болж заримдаа амьдрал утга учиргүй мэт санагддаг. Тэгэхээр номын хуудсыг сөхөж салхи оруулдаг шиг амьдралынхаа хэмнэлийг өөрчлөн аялалд гарах нь йогийн дасгал, тайвшруулах эмнээс илүү эерэг нөлөө үзүүлнэ.

2. Стресс тайлагч

Зургийг нь олонтаа харж, сайхан гэдгийг нь хааяагүй сонсож, сонирхож байсан газар нутгаа нүдээрээ үз. Оройноос өглөө сэргэлэн гэдэг шиг аялалд гарснаар өдөр тутмын асуудлаасаа тодорхой хугацаагаар хөндийрнө.

3. Гайхалтай дурсамж

Долоо хоногт хэдэн цагийг ажлынхаа өрөөнд, хэр хугацааг фитнесс танхимд өнгөрүүлж байна вэ? Энэ бүхнээс үлдсэн дурсамжаа хэн нэгэнд ярих гээд үз дээ. Дотнын хүмүүстэйгээ хамт явсан аялалын дурсамж хамгийн сэтгэл сэргээм баяр жаргалтай мөч байдаггүй гэж үү.

4. Ухаарлын орон зай

Аялал таныг зөөлөн сандал, тухтай орноос чинь хөндийрүүлнэ. Гэхдээ үүний хариуд шинэ цонх нээж, ертөнцийг харуулах болно. Хүмүүс өөр хаанаас ч сурахгүй мэдлэг, туршлагыг аялалаас богцолж ирдэг. 

5. Үнэ цэнэ

Хоёр өдөр ч бай, 14 хоног ч бай энэ хугацаанд өөрийгөө, амьдарч буй орчноо хөндлөнгеөс харна. Тэр үед юу чухал, юу илүү үнэ цэнэтэй вэ гэдгийг ялгаж харах болно. Утгагүй санагдаж байсан ажил, хөрсөн гэж бодож байсан хайр дурлал, уйтгартай байсан гэр орны уур амьсгал бүхэн чинь хэчнээн үнэ цэнэтэйг мэдрэх болно.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.