Жинхэнэ Орос чанар, хүн итгэхгүй дээ

Twitter Print
2017 оны 08-р сар 04-нд 16:44 цагт
Мэдээний зураг,

Орос жаалууд жинхэнэ Иван зангаар орон сууцны байшинг бассейн болгон тогложээ. Гадаадынхан түүнийг нь хараад зөвхөн Оросууд л ингэж чадна гэж ёжилсон байх юм. Оросууд ч мөн өөрсдөө “Энэ орныг ялах аргагүй: Оросууд тасалгаандаа шууд жинхэнэ хэмнэлттэй бассейн байгуулсан байна. (Эту страну не победить: россияне устроили эконом-бассейн прямо в квартире [фото]) гэсэн сэтгэгдэл бичиж үлдээсэн байх аж.

Dimka-jd нэртэй цахим хуудсан нийтэлсэн уг зураг энэ долоо хоногийн хамгийн их шуугиулсан мэдээ болж байна. Зураг дээр гарсан Орлов мужийн жаалууд орон сууцныхаа нэг тасалгааг ердийн нийлэг уут, скоч ашиглан усан сан болгон хувиргасан нь олон тооны ёжлол, шүүмжлэл дагуулж байгаа аж. Оросын Орёл хотод сүүлийн гурван долоо хоногийн турш 30 хэмээс дээш халж байгаа учир усан сан, наран шарлагын газар хомс хязгаарын бяцхан хотод ингэхээс өөр аргагүй байсан нь тодорхой хэмээн "Комсомольская правда" тайлбар өгсөн байна.

Харин орон нутгийн Онцгой байдлын газраас "Энэ тун аюултай. Их усны улмаас цахилгааны богино холболт үүсэж амь насанд халтай явдал гарч болзошгүй" гэж анхааруулсан аж.

Интернэтэд тавьсан маш олон сэтгэгдлүүд дотроос олонхийг нь хэддүгээр давхрын орон сууц болох, усаа дараа нь яаж юүлэх, хөршүүд нь энэ тухай мэдсэн болов уу, эцэг эх нь юу гэх бол гэх мэтийн асуултууд эзэлж байна. 

  

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.