Шаргалжуутын рашаан сувилал цаазын тавцанд очих уу, цагийг эзэлж ажиллах уу?

Twitter Print
2020 оны 08-р сар 30-нд 11:02 цагт
Мэдээний зураг,

Шаргалжуутын рашаан бол Хонгор нутгийнханд бурханаас илгээсэн өглөг юм. Гэлээ ч энэ сайхан байгалиа явган хэрүүлтэй хутгасаар өдийг хүрсэн.

Тэнд гай дуудсан газрын гүний станц барих санаа сэдэлийг олон жилийн өмнөөс хонгор нутгийн нэгэн эрхэм гаргаж тавьснаас үүдэлтэй Шаргалжуут руу хөврөх шуналын сэтгэлийн гал дүрэлзэж эхэлсэн нь нууц биш юм. Шуудхан хэлэхэд улс төр, бизнесийн томоохон бүлэглэлийн нуугдмал санаа зорилго газар авсаар байгаа учраас есөн бүрийн дарамт шахалт, явган хэрүүл үл тасрах...

Сүүлийн өдрүүдэд сошиал орчинд Шаргалжуутын тухай таагүй мэдээллүүд цацагдсаар байна. Шаргалжуут цаазын тавцанд очих уу, цагийг эзлэн ард зондоо үйлчилэх үү гэдэгт ард түмэн гайхаж тээнэгэлзэх болов. Улсын мэргэжлийн хяналтаас 28 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтыг Шаргалжуут рашаан сувилалд оруулж үл ялиг шалтаг тоочин хааж бооход хүрсэн эх сурвалжийн мэдээлэл ч байна. Шаргалжуут рашаан сувилалд ийм сүрийг үзүүлсэн өргөн бүрэлдэхүүнтэй шалгалтынхныг илгээсэн хэрнээ байнгын асуудал дагуулдаг уул уурхайн компаниудад ганц хоёрхон хүнтэй шалгалтын баг томилдог нь ямар учиртай вэ?...

Шаргалжуут рашаан сувилалд ийм хэмжээний өргөн бүрэлдэхүүнтэй шалгалт илгээх ямар том асуудал нүүрлэв...? гэхлээр аар саархан шалтгаас өөр асуудал илрээгүй бүх зүйл ном дүрмийнхээ дагуу явдгаараа яваад байдаг. Гэтэл үүний цаана нь ямар эрх ашиг нуугдаж Шаргалжуут рашаан сувиллаар хэн оролдож эхлэв гэдэг нь хардалт сэрдэлт дагуулах болов. Улсын мэргэжлийн хяналтын газраас тодорхойгүй хугацаагаар Шаргалжуутын үйл ажиллагааг хаана гэсэн хэдий ч албан ёсоор хаах эцсийн шийдвэр нь гараагүй байна. Энэ сургаар цалингийн зээлтэй, банкинд оюутны сургалтын болон ахуйн зээлтэй тус сувилалын олон арван ажилчид сэтгэл зүйн хүнд дарамтад орж дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуугийн үлгэр болж төрийн өндөрлөгүүдэд хандахаар гарын үсгээ цуглуулаад эхэлжээ.

Мөрөөрөө амьдарч яваа жирийн иргэдээ ингэж үйлийг нь үзэж, тэдний сэтгэл зүйгээр тоглох учир шалтгаан байна. Улсын мэргэжлийн хяналтын газрын удирдлага аль болох богино хугацаанд тайлбараа хийж бүлэн балан шийдвэрээ эцэслэх хэрэгтэйг тус сувиллынхан шаардаж буй аж. Энэ сувилал хаагдвал олон зуун сувилуулагчдын эмчилгээ сувилгаа талаар болж иргэд хохирход хүрээд байгааг хэрхэх бол...

П.Санаадагва

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.