Зуны улиралд огт идэж болохгүй 5 төрлийн хүнс

Twitter Print
2016 оны 08-р сар 05-нд 15:15 цагт
Мэдээний зураг,

Зуны халуун өдрүүдэд бүх хоол хүнс өөрийнхөө тэжээллэг чанараа удаан хугацаанд хадгалж чадалгүй мууддаг. Уншигч та өдөр бүр хүнсий дэлгүүр, худалдааны төвөөр хоол хүнсээ цуглуулахдаа худалдагч нарын "шинэ ирсэн, шинэ хүнс" гэсэн болгоныг шууд битгий аваарай. Тиймээс таны мэдлэгт зориулж дэлхийн хоол хүнс судлаачдын зөвлөгөөнөөс хүргэж байна. 

Зуны улиралд огт идэж болохгүй 5 төрлийн хүнс:    

1.  Бяслаг, кремтэй гурилан бүтээгдэхүүн 

Бяслаг, кремтэй боорцог, талх зэрэг гурилан бүтээгдэхүүнүүд зуны халуун температурт тэжээллэг чанараа маш хурдан алддаг байна. Тэжээллэг чанараа алдсанаар найрлагад нь хорт бодисууд бий  болж, төлжиж идсэн хүний ходоодыг муутгана. 

Тиймээс эдгээр төрлийн гурилан бүтээгдэхүүнийг зугаалгаар явахдаа авч явж болохгүй. Дэлгүүрээс худалдаж авах ч хэрэггүй. Хэрэв танд эдгээр төрлийн гурилан бүтээгдэхүүнгүйгээр “амьдрах  хэцүү” байвал хоноогүй, яг өнөөдөр хийсэн мөн сэрүүн орчинд хадгалагдаж буй гурил бүтээгдэхүүнийг сонгоорой.

2. Загас

Жилийн бараг дөрвөн улиралд ажилтай байдаг их хотын иргэд зуны амралтаараа аль болох  гадагшаа явж галуу, шувууны мах идэхийг хүсдэг шүү дээ. Зарим хүн загасны мах идэх дуртай.

Зуны улиралд загас худалдаж авахгүй байхыг зөвлөж байна. Хоол судлаачдын хэлж байгаагаар  үнэхээр идмээр санагдвал супермаркет орж аквариумд байгаа амьд загаснаас худалдаж авах  хэрэгтэй гэнэ. Дашрамд хэлэхэд, зуны улиралд хордлого өгдөг хоолнуудын хамгийн аюултай нь  загас байдаг аж.

3. Сүү болон сүүн бүтээгдэхүүн

Сүү ялангуяа, сүүн бүтээгдэхүүн зуны улиралд бактери, нян хурдан үрждэг томоохон орчин болдог байна. Хүмүүсийн ярьж заншснаар сири буюу бяслаг нь зуны улиралд ходоодонд маш хортой. Хөхүүл хүүхэддээ зуны улиралд малын сүү өгөхөөс татгалзахыг мэргэжилтнүүд анхааруулжээ.

4. Өндөг 

Зуны халуун өндгөнд бас сөргөөр нөлөөлдөг байх нь. Өндөг худалдаж авахдаа ирсэн өдрийг нь харахаас гадна усанд хийж муудсан эсэхийг шалгаж үзвэл илүүдэхгүй. Шилэн аягатай усанд өндөгөө хийгээрэй. Өндөг усанд живж байвал хэрэглэж болно гэсэн үг. Харин өндөг усанд хөвж  гарч ирээд байвал шууд хогийн саванд хаяарай. 

5. Далайн сам хорхой, хясаа

Зуны улиралд далайн төрлийн хүнсий бүтээгдэхүүн идэх нь ходоодонд маш муу байдаг. Далайн сам хорхой, хясаа идэх дур хүсэл төрөөд байвад амьдаар нь худалдаж аваад дангаар нь чанаж идээрэй.

Элдэв янзын хоол амтлагч нэмбэл ходоодонд бүүр аюултай байх бөгөөд улмаар ходоодны шарх үүсгэх магадлал өндөртэй ажээ.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.229.123.141) 2016-12-20 09:28
      • 0
      • 0

      Chi haluun ornii hujaa yu hahaha

      Хариулах

    • Нараа

      (121.7.103.133) 2016-08-06 23:41
      • 0
      • 0

      Халуун орны хүмүүс өндөг загасаа идэж л байдаг. Ялгаа юү бнаа

      Хариулах

    • Зочин

      (103.229.123.141) 2016-12-20 09:29
      • 0
      • 0

      Chi haluun ornii umhii hujaagiin sheesuu

      Хариулах

    • Зочин

      (121.7.103.133) 2016-08-06 23:40
      • 0
      • 0

      Халуун орны хүмүүс өндөг загасаа идэж л байдаг. Ялгаа юү бнаа

      Хариулах

    • Ulmaa

      (66.208.75.16) 2016-08-06 11:29
      • 0
      • 0

      Mahnaas uur ideh um bhgui um bna l daa. Mongolchuud zund mah mash baga heregledeg bsan bizdee. Yamar ch sudalgaa undeslelgui um bichij bhii. Ene site-iig dagahaa boliloo.

      Хариулах

    • Yoooo iiim hudlaa medeelel tavihaa bolildoo

      (103.212.117.146) 2016-08-05 17:05
      • 0
      • 0

      Yamar undesleleeer yamar eh suravaljaas avsan bichsen hun ni neeree bichij bval taarana shdee!iim hudlaa medeeleluur humuusiin tolgoi ugaahaa bolivol taarna shdee

      Хариулах