Үг гэдэг нь хүчтэй

Twitter Print
2020 оны 01-р сар 15-нд 18:45 цагт
Мэдээний зураг,

Өвөг дээдэс маань үгийн сурган хүмүүжүүлэх үнэ, цэнийг өндөрт тавьсаар иржээ.

Сайхан үг хүний амьдралын замаа зөв сонгож, өсөн дэвжихэд тус дэм болдог бол хүний бодлогогүйгээр хэлсэн болчимгүй үг эсрэгх хүнийхээ санаа сэтгэлд хир толбо үлдэдэг. Үг ухааран ойлгож чадах хүнд тодорхой эзэнтэй, зөв хэлж сурахыг аргачлан заадаг. Өвөг дээдэс оюун ухаанаараа бодон тунгааж, үгээ дүгнэн цэгнэж, ямар ч хүнтэй зөв үгээр харилцаж сурахад чиглүүлэн үр хүүхдээ хүмүүжүүлджг уламжлалтай.

- Бодлоо тунгаа: Энэ нь таны үг болж илэрхийлэгддэг

- Үгээ анзаар: Энэ нь таны үг үйлдэл болж харагддаг

- Үйлдлээ хар: Энэ нь таны үг зуршил болж хэвшдэг

- Зуршлаа таньж мэд: Энэ нь таны зан чанарыг бий болгодог

- Зан чанараа тань: Энэ нь таны хувь тавиланг бүтээдэг

Аав, ээж, ах, эгч та хүүхэд дүү нартаа үг хэлэхээр бол ӨВЛҮҮШТЭЙ үгийг хэлж байгаарай. Та бүгдээрээ бидний уриалгыг уншиж, дэмжиж байгаад бид туйлын их баяртай байна. Уриалгыг бид ӨӨРӨӨСӨӨ эхлээд ӨӨР ХООРОНДОО идэвхтэй хэрэгжүүлцгээе.

Гэр бүл судлаач Т.Намжил

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.