Шар луувангийн хэрэглээ

Twitter Print
2017 оны 03-р сар 18-нд 18:44 цагт
Мэдээний зураг,

Лууван яагаал эрүүл мэндэд тустай вэ?

Шар лууван А аминдэм бусад төрлийн аминдэмүүд, эрдэс, хүнсний сахар агуулдаг эрүүл мэндэд тустай хүнсний ногооны нэг. Шар лууван нь каротинаар бусад хvнсний ногооноос илvvгийн зэрэгцээ витамин В1, В2, РР, Е, О, С, пантотеновын хvчил болон кали, кальци, натри, кобальт агуулдаг. Мөн хоол боловсруулалтыг идэвхжvvлдэг ферментvvд, эслэгvvд ба нvvрс ус их хэмжээтэй байдагЭдгээр нь хүний нүдний хараа, арьс, үс, тархины хөгжилд сайн нөлөөтэй. Түүнчлэн шар лууванг бөөрний болон зүрх судасны өвчтэй, циститтэй, цөсний чулуутай өвчтөн хэрэглэхэд нэн тохиромжтой. 

Хэрхэн бэлтгэж, хоолонд хэрэглэх вэ?

Шинэхэн шар лууванг хальсладаггүй, харин ч сайн угаагаад хальстай нь хэрэглэж болно. Шар лууван маань бохиртсон,  гэмтсэн эсвэд хэсэг хугацаанд хадгалсаны дараа хэрэглэх гэж байгаа бол зайлшгүй хальслах хэрэгтэй.

Шар лууванг түүхийгээр нь салат хийж идэх болон цэвэр шүүсийг нь шахаж хэрэглэвэл хамгийн тэжээллэг байдаг. Шар лууванг дангаар нь жигнэж, усанд чанаж идэж болохоос гадна бүхий л төрлийн хоолонд тухайлбал шөлтэй хоол, хуурга, соус, битүү жигнэсэн хоолонд хольц болгон хэрэглэж болно.

Хэрхэн хадгалах вэ?

Шар лууванг хатаж, чийгээ алдахаас сэргийлэх үүднээс элсэнд булж эсвэл гялгар уутанд хийж сэрүүн, харанхуй газар байлгана.

Шар луувангийн котлет

Орц: 1 кг лууван, хагас стакан хүүхдийн будаа, хоолны 3 халбага цөцгийн тос, 1 стакан сүү, түүхий өндөг 3, цайны 1 халбага элсэн чихэр, давс, үйрүүлсэн хатсан талх.

Луувангаа цэвэрлэж угаагаад дунд зэргийн шүүртэй жижиг ногоо жижиглэгч дээр үрж хөшиглөөд хоол хийх сав руугаа хийж дээр нь халуун сүү юмуу тунгалаг шөл хийж нэмнэ. Мөн элсэн чихэр, давс, хоолны халбага тосоо нэмээд үе үе хутгаж жигнэнэ. Лууван бүрэн болсон үед хүүхдийн будаагаа нэмж хутгаад зөөлөн гал дээр 5-8 минут байлгаад гал дээрээс авч 50-60°С хүртэл хөргөнө.Үүний дараа өндөгний шараа нэмж котлет болгон хэлбэршүүлээд үйрмэг талхандаа өнхрүүлж хоёр талаас нь шарна.Түүнийг цөцгийтэй хольж хэрэглэвэл амттай сайхан байдаг.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.