
Хөх түрүү, шумуулны Эрлэг
Цус сорогч хөх түрүүг нислэг дунд нь хөөж бариад идчихдэг шавьж. Шумуулыг бол өдөрт зуу давуулаад идчихнэ. Луу ялаа буюу Соно хэмээн нэрлэгдэх энэхүү нисдэг шавьжний амьдралын цикл рүү өнгийж харвал эрхгүй гайхал төрнө. Динозавраас ч эртний гэгдэх энэ шавьж эрт цагт хэрээ шиг том биетэй байсан гэдэг. Нисдэг атлаа усанд ихэнх амьдрал нь өнгөрдөг байх юм. Усанд өндөгөө шахсанаас 7 хоногийн дараа авгалдай нь гарч ирэх бөгөөд 3 жил хүртэл усандаа амьдарна. Усны шавьж, шумуулны авгалдай, жижиг загасыг хүртэл барьж иднэ. Мэргэжлийн анчин!
Юун арслан, шарк бараадахгүй. Арслан ан хийхэд ердөө дөрөвний нэгт нь бүтдэг бол Соно 95%д нь амжилт олдог. Загасчдын мэддэгээр Нимф хэмээн нэрлэгдэх авгалдай нь арван тав хүртэл удаа биенээсээ гуужин гаднах хуяган хальсаа өөрчлөн өсч томордог гэнэ. Учир нь нэг хуягандаа байгаад байвал бие нь томрох боломжгүй. Аажмаар бүрэн боловсорсон нимф нэг л өдөр уснаас гарч гаднах хуягнаасаа гуужин гарч далавчаа дэвэн нисч амьдралынхаа оргил үед хүрнэ. Харин түүний гадна амьдрах хугацаа ердөө ганцхан сарын лимиттэй. Энэ хооронд төрөл бүрийн нисдэг шавьжаар хооллож, бусдын хоол болж, цагт 60 км хүртэл хурдтай нислэг үйлдэж, хосоо олон үржилд орсноор амьдралын төгсгөл ойртож ирнэ.
Зураг дээрх хоёрын дээд талын улаан өнгөтэй нь эрэгчин бөгөөд эмэгчингээ усны мандал дээгүүр дүүжин аятай савчин явна. Бөгсөн биеэ усны мандал хөнгөн хөнгөн дүрж явах бөгөөд өндөгөө шахаж байгаа нь тэр юм байна. Бяцхан тогтоол усыг тойрон нисч боломжит бүх газруудаар ингэж явахыг ажиглалаа. Олон газарт өндөгөө шахсанаар үр төл нь амьдрах, амьд үлдэх боломж өндөрсдөг учраас тэр гэнэ.
Соно бол төрөл бүрийн шавьж ялангуяа шумуул, хөх түрүү гэх мэт цус сорогчдыг багасгахад туслахаас гадна зөвхөн цэвэр усанд өндөгөө шахдаг тул тэднийг экосистемийн эрүүл байдлыг илтгэх индикятор зүйл болдог буянтай шавьж хэмээн судлаачид ам сайтай.
Соно, Dragonfly (common darter) 2022. 7 сар
Зурагчин Н.Ерөөлт
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR UROLOGIST
(129.205.124.221) 2022-08-08 14:37БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах