Тайгер Вүүдс хүү Чарлигийн хамт PNC аварга шалгаруулах тэмцээнд эргэн ирнэ

Twitter Print
2021 оны 12-р сар 09-нд 11:40 цагт
Мэдээний зураг,

Тайгер Вүүдс хүү Чарлигийн хамт PNC аварга шалгаруулах тэмцээнд эргэн ирнэ. Тэмцээн 18-19-ний өдрүүдэд Орландо дахь Ритц-Карлтон гольф клубт болно.

Тайгер Вүүдс ирэх долоо хоногт Флоридад болох PNC аварга шалгаруулах тэмцээнд хүү Чарлигийн хамт эргэн ирэлтээ хийнэ. 15 удаагийн аварга 2-р сард автомашины ослоор хүнд бэртэл авснаас хойш гольф тоглоогүй байгаа юм.

Өдгөө 45 настай Вүүдс ослын дараа аялан тоглолт болгонд оролцож олон цагаар тоглохгүй гэж өнгөрсөн сард мэдэгдсэн. 36 нүхтэй PNC аварга шалгаруулах тэмцээн нь хүүхдүүд эцэг эхтэйгээ хамт тоглодгоороо онцлог юм.

Вүүдс хэлэхдээ "Хэдийгээр урт бөгөөд хэцүү жил байсан ч би хүү Чарлитай хамт PNC аварга шалгаруулах тэмцээнд оролцож, энэ жилийг дуусгаж байгаадаа маш их баяртай байна. Би аавын хувиар энэ тэмцээнд оролцож байгаа бөгөөд үүнээс илүү их баярлаж, бахархаж чадахгүй нь." хэмээн хэлжээ.

Вүүдс эргэн ирэхдээ ирэхдээ тодорхой нэг удаагийн тэмцээнд оролцохыг хүсч байгаа бөгөөд ирэх долдугаар сард 150 дахь удаагийн нээлттэй тэмцээн болох Сент Эндрюс цэнгэлдэхэд "тоглох дуртай" гэдгээ хэлээд байгаа билээ. PNC аварга шалгаруулах тэмцээнийг PGA Tour зохион байгуулах бөгөөд 12-р сарын 18-19-ний өдрүүдэд Орландо дахь Ритц-Карлтон гольф клубт болно.

Тоглогчид энэ тэмцээнд уригдахын тулд томоохон аварга шалгаруулах эсвэл Тоглогчдын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн байх ёстой.

Мөн энэ жилийн 20 багт, 2017 оны PGA аварга шалгаруулах тэмцээний ялагч Жастин Томас болон түүний аав Майк нар багтжээ.

Дэлгэрмаагийн Баасанжаргал

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.