ОХУ-ын зэвсэгт хүчний цуваа Киевт тулж иржээ

Twitter Print
2022 оны 03-р сар 11-нд 11:17 цагт
Мэдээний зураг,

Maxar Technologies компанийн хиймэл дагуулаас авсан зурагт ОХУ-ын зэвсэгт хүчний цуваа Украины нийслэл Киев хот руу ойр байрласан нь харагдаж байна.

Оросын зэвсэгт хүчний цуваа Киев хотоос 25 км зайд байрлах Антонов олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо байрлаж байсан бол сүүлд авсан зурагнаас цуваа хотын захад ойртож, пуужингийн цогцолбор машин техникээ байршуулсныг харж болох аж.

Өнгөрсөн пүрэв гарагт Вашингтон ОХУ-ын зэвсэгт хүчний цуваа Киев хот руу 5 км-ээр ойртсон тухай мэдээлсэн билээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ Украиныг өөрийн газар нутаг дээрээ АНУ-тай хамтран химийн эсвэл биологийн зэвсэг үйлдвэрлэж байна гэсэн мэдэгдэлд хариу өгчээ. Тэрээр, "Оросуудын хэлж байгаагаар бол бид химийн зэвсэг ашиглахаар бэлтгэж байгаа юм байх. Оросуудын энэ мэдэгдэл биднийг түгшээж байна. Яагаад вэ гэвэл оросуудын төлөвлөгөөг мэдэхийн тулд оросууд бусдыг юу гэж гүужирдэж байгаагаас нь мэдэж болохыг бид удаа дараа харсан. Манай газар нутаг дээр химийн болон олноор хомроглон устгах зориулалттай ямар ч зэвсэг үйлдвэрлэгдээгүй гэдгийг баттай хэлэх байна." хэмээн мэдэгджээ.

Түүнээс гадна Украины зэвсэгт хүчний тусламжтайгаар өнгөрсөн пүрэв гарагт 40 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн ба зэвсэгт хүчнийхэн бөмбөгдөлтөнд өртсөн хотуудад байгаа иргэдэд хоол хүнс, эм тариа зэрэг шаардлагатай зүйлсийг хүргэж өгчээ.

Нөгөөтэйгүүр ОХУ-ын зэвсэгт хүчнийхний бүслэлтэнд орсон Мариуполь болон Волноваха хотууд руу орох ямар ч боломжгүй байгаа гэжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.72.247.58) 2022-03-12 12:36
      • 0
      • 0

      зөвхөн нэг талын мэдээллийг бичээд байх юм аа, баталгаатай эх сурвалжаас мэдээллээ аваач, олон түмний толгойг эргүүлээд...

      Хариулах