Хар батгыг багасгах санаанд оромгүй аргууд

Twitter Print
2018 оны 09-р сар 09-нд 09:39 цагт
Мэдээний зураг,

Шүдний оо

Хар батгатай хэсэг дээрээ шүдний ооноосоо нимгэн түрхээд 25 минут байлга. Сэнгэнэсэн мэдрэмж төрнө шүү. Хамгийн эхний түрхэлтээс эхлээд л хар толбонууд бүдгэрч эхэлдэг. Хоёр долоо хоногийн турш өдөр бүр хэрэгжүүлж үр дүнг нь бүрэн мэдрээрэй.

Улаан лооль

Түүнд агуулагддаг байгалийн гаралтай үржлийн эсрэг бодис нь батгыг арилгахад нөлөөлдөг байна. Жижиг хэмжээтэй лоолийг хальсалж, нухашлан бэлд. Орондоо орохоосоо өмнө батгатай хэсэгтээ түрхээд өглөө босоод бүлээн усаар угаагаарай.

Нимбэг

Бүлээн усаар нүүрээ угаасны дараа аяганд нимбэгээ шахаж шүүсийг нь бэлд. Давс нэмж хийгээд уустал нь хутгаад батгатай хэсэгтээ жигд түрхэнэ. 20 минутын дараа дахин бүлээн усаар зайлж угаана.

Тараг

Ямар ч хольцгүй гурван хоолны халбага тарагийг хоёр хоолны халбага овъёостой холино. Мөн нэг цайны халбага оливын тос, лимоны шүүс хийгээд хутгаж бэлд. Үүнийгээ батгатай хэсгийн арьсандаа 5-7 минут байлгасны дараа хүйтэн усаар угаана.

Будаа

Таван цаг сүүнд дэвтээсэн будааг холигч ашиглан өтгөн болтол нь нунтаглана. Түүнийгээ цэвэрлэгч маягаар ашиглаарай.

Төмс

Түүхий төмсийг үрүүлдээд батгатай хэсгийн арьсаа үрэх маягаар арчина. 15 минут болсны дараа угаана.

Хүнсний сода

Ус болон содны 50, 50 хувийн агууламжтай холимог бэлтгээд асуудалтай арьсандаа түрхэнэ. 15 минутын дараа зайлж угаана.

Зөгийн бал

Батга арилгахад сайн үйлчилгээтэй. Түрхээд 15 минут болгоод бүлээн усаар угаана.

Хэт их арьсаа зүлгэж, оролдож болохгүйг анхаараарай. Эдгээр аргуудаа өдөрт нэг л удаа ашиглана.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.