Цус өтгөрөлт яагаад аюултай вэ

Twitter Print
2022 оны 05-р сар 17-нд 08:53 цагт
Мэдээний зураг,

ЦУС ӨТГӨРӨЛТ ЯАГААД АЮУЛТАЙ ВЭ?

Ковид 19-өөс үүдсэн олон зовууриудын нэг яах аргагүй цус өтгөрөл юм. Тэгвэл цус өтгөрөх нь яагаад аюултай? Ямар шинж тэмдгээр илэрдэг юм бол? Энэ нь цусны зуурамтгай чанар ихсэх, нөгөө талаас цусны өөх тос , холестерин ихсэх үйл явц юм.

Цус өтгөрөл нь ковидын халдвараас гадна Чихрийн шижин, Таргалалт, Хорт хавдар, Уургийн дутагдал, Атеросклероз \судасны хатуурал\, Цусны өвчин, Зүрхний мэс засал хийлгэж, хиймэл хавхлага тавиулах, Аутоиммун \дархлааны\ өвчин, Жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл, Чонон хөрвөс өвчин, Тамхи татах, Судас гэмтэх, тэр дундаа судас хатуурах, Хөдөлгөөнгүй амьдралын хэв маяг, Илүүдэл жин, Цус бүлэгнэлтийн гажгууд, Дархлааны системийн өвчлөл зэргээс шалтгаална.

ИЛРЭХ ШИНЖ ТЭМДГҮҮД:

Толгой эргэх/өвдөх

Арьс загатнах

Эрч хүчгүй болох

Амьсгалахад хүндрэл учрах \амьсгалын дутагдалд орох, давчдах\

Хараа муудах \нүд бүрэлзэх\

Цусны даралт ихсэх

ЯАГААД АЮУЛТАЙ ГЭЖ?

Цус өтгөрөх нь вен болон артерийн судсанд цусны бүлэгнэл үүсгэж улмаар цусны урсгалд зогсонгошил бий болно.

Цус өтгөрснөөр уушгины эмболизм \уушгины артерийн судас хаагдах буюу амь насанд аюултай бөглөрөл\ бий болдог. Цусны бүлэгнэл нь гол гол эрхтнүүдийн судсуудыг бөглөснөөр тухайн эрхтний цусан хангамж багасаж Зүрхний шигдээс, Тархины цус харвалт,Уушгины эмболи зэрэг амь насанд аюул учруулах эрсдэлийг дагуулдаг. Гэвч дур мэдэн эмчилгээ хийж огт болохгүй. Та ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ДУТАГДАЛ-д өртөөгүй биз

Хүчилтөрөгчийн дутагдал буюу гипокси гэдэг нь эд эрхтэн бие махбодын түвшинд явагдаж буй нөхөн төлжих үйл явцын эрчим ба үйл ажиллагааны түвшин туйлын болон харьцангуй дутагдахыг хэлнэ. Энэ байдал нь бие махбодын амьдралын үйл ажиллагааг бүхэлд нь өөрчилж эд эрхтэний үйл ажиллагааны хямрал үүсгэхийн зэрэгцээ тэдгээрт янз бүрийн бүтцийн өөрчлөлтүүд үүсгэнэ.

O2-ийн дутагдалд орсноор:

- Амархан ядарч сульдах

- Толгой өвдөх

- Унтсан ч амарсан болохгүй, нойр дутуу байх

- Амархан уурлаж бухимдан стресстэх

- Анхаарал муудах

- Гуниглах, сэтгэл гутрал зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Тэгвэл ямар үед ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ДУТАГДАЛД орох магадлалтай байдаг гээч:

- Агаарын бохирдол тэр дундаа хорт утаа

- Тэжээлийн дутагдал

- Бүх төрлийн хордлого

- Эм, архи, тамхи хэрэглэх

- Гормоны дутагдал

- Стресс, нойр дутуу байх

- Бэртэл гэмтэл

- Халдвар

- Хөдөлгөөний хомсдол

- Хаалттай бүгчим орчинд байх

- Цусны эргэлтийн хямрал зэрэг нь бүгд л хүчилтөрөгчийн хангамжийг бууруулж байдаг.

ХЭРХЭН ШИНГЭЛЭХ ВЭ?

Амьдралын хэв маягт дадах /эрүүл хооллолт хөдөлгөөн/ болон цус цэвэршүүлэх, шингэлэх, хүчилтөрөгчийн дутагдлаас урьдчилан сэргийлэх.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.