Э.Энхмаа алтан медаль хүртлээ

Twitter Print
2021 оны 01-р сар 31-нд 20:04 цагт
Мэдээний зураг,

Кувейт улсын буудлагын холбооноос зохион байгуулж буй азийн буудлагын холбооны ерөнхийлөгч Шэйх Салман Аль Сабахын нэрэмжит Азийн онлайн тэмцээн 2 өдөр явагдаж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээнд УОК-ын зөвшөөрлөөр Техник Спортын Төвд тусгаарлалтанд Олимпийн наадмын бэлтгэлээ базааж буй Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид болон Олон улсын шүүгч Ж.Ганхуяг, Д.Сонинбилэг нар шүүж оролцлоо. Өнөөдөр зохиогдсон хийн урт бууны дасгалд ОУХМ Э.Энхмаа 629.7 оноогоор алтан медаль хүртлээ.

ОУХМ О.Есүгэн 622.7 оноогоор 15-р байрт шалгарлаа. Хийн урт бууны эрэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Н.Баяраа 628.3 оноогоор 4-р байрт шалгарлаа.

А.Алтанчимэг 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.