
АНУ-ын Онцгой байдлын яамнаас мэдээлсэнээр сүүлийн 10 жилийн хугацаанд тангараг өргөж, үүргээ гүйцэтгэж буй 37 мянган гал сөнөөгч хорт хавдраар өвчилсөн хэмээн мэдээлжээ. Тэдний 80 хувь нь цус, элэг, түрүү булчирхай, тархины хорт хавдараар өвчилсөн нь эрүүл мэндийн нарийвчилсан шинжилгээний явцад илэрсэн гэв.Хамгийн сонирхолтой нь 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон халдлагын үеэр ажиллаж байсан 10 мянган гал сөнөөгчийн 2500 нь хорт хавдраар өвчилсөн байна. Эмч нарын таамаглаж буйгаар “Аймшигт халдлага гал сөнөөгчдийн сэтгэхүйд нөлөөлж улмаар дотор эрхтэнд нь нөлөөлсөн байх магадлалтай” гэжээ. Тус улсын Засгийн газар дээрх халдлагын үеэр ажилласан гал сөнөөгч, аврагч нарыг хоёр жилд нэг удаа сэтгэл мэдрэл болон дотор эрхтний нарийвчилсан үзлэгт хамруулдаг уламжлалтай билээ. Судалгаагаар тэдний 41 хувь террорист халдлагын дараа их, бага хэмжээгээр сэтгэхүйд нь нөлөөлж мартах болон айх шинж тэмдэг илэрдэг болсон гэв.Дээрх халдлагын үеэр ажилласан нийт аврагч, гал сөнөөгч, цагдаа нарт улсаас жил болгон 1000 долларын тэтгэмж олгодог байна.