
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн эхнэр Мишель Обама үе үеийн тэргүүн хатагтай нараас хамгийн сайхан инээмсэглэдэг тэргүүн хатагтайгаар тодорсон тухай www.dailymail.co.uk мэдээллээ.Энэхүү санал хураалтыг Вашингтоны их сургуулийн урлаг судлал, гоо зүйн 1-4 дүгээр дамжааны оюутнууд зохион байгуулж, олон нийтийн сүлжээгээр дамжуулан “Хамгийн сайхан инээмсэглэлтэй тэргүүн хатагтай хэн бэ” хэмээх нээлттэй санал хураалтыг 14 хоногийн хугацаанд явуулжээ.Тус санал хураалтад 14-19 насны 2500, 20-25 насны 1700, 26-50 насны 5020 иргэн оролцож саналаа өгсөн байна. Санал өгсөн иргэдийн 40.8 хувь нь өнөөгийн тэргүүн хатагтай Мишель Обамаг хамгийн сайхан инээмсэглэж, бусдад үргэлж дуурайлал болдог хэмээн хариулжээ.Харин удаах байранд 43 дахь Ерөнхийлөгч Жорж Бушийн эхнэр Лаура Буш орж, 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедигийн эхнэр Жаклин Кеннеди, 42 дэх Ерөнхийлөгч Билл Клинтоны эхнэр Хиллари Клинтон нар дараагийн байруудыг эзэлжээ.