Та өдөрт тавхан минутыг нүдэндээ зарцуулж, дараах дасгалыг хийгээрэй

Twitter Print
2018 оны 07-р сар 20-нд 12:15 цагт
Мэдээний зураг,

ДЭМБ-ын мэдээгээр дэлхий дээр ойролцоогоор 285 сая хүн харааны бэрхшээлтэй байна. Үүнээс 39 сая нь бүрэн хараагүй, 246 сая нь сул хараатай байна. Харин бүх хараа муудалтын 80 хувь нь зайлсхийж буюу урьдчилан сэргийлж, эмчилж болох сохрол байдаг гэсэн мэдээ байна.

Статистик судалгаанаас үзвэл өнөөдөр дэлхийн гурван хүн тутмын нэгнийх нь хараа муу байдаг аж. Энд компьютерийн үүрэг нэлээд байгаа. Иймд нүдийг хамгаалах, хараа муудахаас сэргийлдэг, хараа тогтоодог цогц дасгалуудыг байнга хийж сурах нь хамгийн ухаалаг шийдэл болно. Дасгалуудыг өдөрт хоёроос цөөнгүй удаа хийнэ. Хослуулж хийвэл бүр ч сайн. Нэг комплексийг хийхэд ердөө 5 минут л хангалттай. Тавхан минут дасгал хийх цаг завгүй хүн гэж залхуу хүнийг л хэлэх байх. Өдөр цайныхаа цагаар, орой ажил тараад хийгээд байхад л хангалттай.

1. Хараа сайжруулах цогц дасгалууд

/Нэг дасгалыг 6-аас доошгүй удаа давтана./

- Нүдийг баруун зүүн тийш хөдөлгөнө.

- Нүдийг дээш доош нь хөдөлгөнө.

- Нүдээ нар зөв болон нар буруу эргэлдүүлнэ.

- Нүдээ хурдан, эрчимтэй анивчина.

- Зүүн доод булан руугаа хараад шууд дээшээ эгцлэн харна. Дараа нь нөгөө талдаа давтана.

- Нүдээ хооронд нь ойртуулна.

- Ойр ойрхон анивчих.

- Оффисынхоо цонхонд дөхөж очоод эхлээд цонхон дээрх жижиг зураас эсвэл ойр байгаа зүйлийг ширтээд дараа нь харцаа алсад байгаа байр, уул гэх мэт зүйлс рүү шилжүүлнэ.

2. Холын хараа муудахаас сэргийлэх цогц дасгал

- Сандлын түшлэгийг налан хойшлохдоо амьсгаа аваад дараа нь урагш тонгойхдоо амьсгаагаа гаргана.

- Сандлынхаа түшлэгийг налаад нүдээ чанга аниад дараа нь нээнэ.

- Гараа ташаандаа аваад толгойгоо баруун тийш эргүүлээд баруун тохойгоо харна. Дараа нь зүүн талдаа давтана.

- Дээш хараад нүдээ нар зөв болон буруу эргэлдүүлнэ.

- Гараа урагш сунгаад хурууныхаа үзүүрийг ширтэнэ. Гараа дээш өргөхдөө амьсгаа аваад толгойгоо өргөлгүйгээр хурууны хөдөлгөөнийг дагуулан харна. Гараа буулгахдаа амьсгаагаа гаргана.

Энэ цогц дасгалыг компьютерийн ард 40-50 минут ажилласны дараа тогтмол хийж байх нь сайн. Дасгалыг хийх хугацаа 3-5 минут.

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Гэрлээ

      (119.40.97.94) 2017-04-26 11:17
      • 0
      • 0

      Нүд маань байнга улаагаад нулимс гоожоод хэцүү байна. Нүдний мах өөхөө олон жилийн өмнө авахуулсан боловч дахин ургаад байна. Ямар ч дусаалга, нүдний улайлт дардаг эм дусаагаад нэмэргүй. Харшил өгдөг. Дахин махаа авахуулбал нэмэртэй болов уу

      Хариулах

    • ENKHEE

      (139.5.216.206) 2016-12-22 12:07
      • 0
      • 0

      Bayrlalaa.

      Хариулах

    • Eyes

      (124.158.109.216) 2016-10-27 10:15
      • 0
      • 0

      Nudee neegeed hiih uu, aniad hiih uu?

      Хариулах

    • gezegt

      (122.254.127.81) 2015-08-14 08:24
      • 1
      • 1

      үзээд алд үнэгүй зөвөлгөө хий хичээ бод хэвшүүл дадал болгоё гялайлаа амжилт /

      Хариулах

    • Зочин

      (112.72.11.67) 2015-08-10 21:59
      • 0
      • 3

      сайхан зөвөлгөө байна баярлалаа

      Хариулах

    • Tsetsgee

      (112.72.13.24) 2015-08-10 10:06
      • 0
      • 1

      Hi. Bayarlalaa. Heregtei medeelel ogsond bayarlalaa.amidraldaa heregjuulrheer shiidlee

      Хариулах

    • TAALAGDLAA.

      (27.123.214.114) 2015-06-09 14:47
      • 0
      • 2

      Sn bnu. Nudni shil zuudeg hun l de. Hichihed dahiad nudni shile zuuh ymu. Eswel hiih hugtsanda zuuhgu ywhimu?

      Хариулах

    • bayaraa

      (122.254.127.81) 2015-05-22 12:46
      • 0
      • 0

      zovolgoo ogsond bayarllaa.

      Хариулах

    • bi haraa muutai

      (86.101.214.101) 2015-05-10 06:12
      • 0
      • 2

      dasgalaa hiihdee nudnii shilgui hiine. tolgoi ergehhees aih hereggui nud dotor erhtentei todorhoi hemjeegeer holbootoi baidag uchraas dotor muuhairah tolgoi ergeh shinj ilerdeg. dasgalaa togtmol hii gej zuvlii.nudnii daralt ihsdeg humuus bainga emchiin zuvulguug togtmol avch bas nudnii daraltaa todorhoi hugtsaand togtmol shalguulj baigaarai

      Хариулах

    • anu.tsogtsaihan

      (150.129.140.28) 2015-05-06 16:33
      • 0
      • 0

      taalagdlaa sain zov dasgal hurgesend bayrlaaa

      Хариулах

    • найз

      (202.70.46.205) 2015-05-01 23:31
      • 0
      • 0

      Сайн дасгал юмаа

      Хариулах

    • Балуушка

      (112.72.13.131) 2015-04-27 11:08
      • 0
      • 0

      хийхээр толгой эргээд бх юмаа зөв үү????

      Хариулах

    • Балуушка

      (202.179.20.108) 2015-05-21 12:49
      • 0
      • 0

      Толгойгоо хөдөлгөөнгүй барьж байгаад хий.

      Хариулах

    • Балуушка

      (112.72.13.131) 2015-04-27 11:07
      • 0
      • 0

      хийхээр толгой эргээд бх юмаа зөв үү????

      Хариулах

    • Төөг

      (103.26.195.97) 2015-04-25 18:04
      • 5
      • 0

      Энэ дасгалыг чинь шилээ зүүж байгаад хийхүү? эсвэл шилгүй хийхүү?

      Хариулах

    • gv

      (150.129.140.79) 2015-06-13 15:43
      • 0
      • 0

      Shilgui

      Хариулах

    • би

      (103.9.90.98) 2015-01-15 10:45
      • 1
      • 3

      энэ дасгалыг хийхээр толгой эргээд байдгийг ойлгодгүй юм, яагаад юм болоо та нарых тэгэж байна уу, яг хийхээр толгой эргэдэг болохоор хийдэггүй юм, сайжирсан хүн байна уу

      Хариулах

    • Зочин

      (121.66.31.220) 2014-12-11 12:20
      • 0
      • 0

      Ehnii dasgaluudiig hiideg shuu noir dutuu sain amarch chadagui ued nud ih argah yumaa dusaaguur bnga heregleh ni muu l bhdaa yadiin bol

      Хариулах

    • Зочин

      (78.52.161.27) 2014-08-03 00:08
      • 1
      • 1

      ertnii indiantsuudiin nudnii dasgalaas ish tataa judaa... undur nasaltalaa hiisen humuus nasan turshidaa haraa muudahiin zovlongui gesen

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.14) 2014-08-02 14:02
      • 0
      • 3

      Энэ их сайн дасгал шүү. Би харааны шил зүүхгүй гэж бодоод бараг 20-иод жилийн өмнөөс хийсэн. зарим үед хийдэггүй ч компьютерын ард удаан суух нүд аргах өвдөх улайх хорсох үед дасгалаа санаад нэлээд тогтмолжуулж хийдэг. За тэгээд хараа сайн байгаа мөн тунгалаг гялалзсан харцтай гэж хүмүүс хэлдэг ш дээ

      Хариулах