Интоор жимс зүрхэнд сайн

Twitter Print
2018 оны 07-р сар 15-нд 10:03 цагт
Мэдээний зураг,

Интоор жимсээр хийсэн жигнэмэг нь үрэвслийн эсрэг хүчтэй нөлөө үзүүлэх ид шидтэй аж. Америкийн эрдэмтэд энэхүү дүгнэлтэд хүрчээ. Учир нь антиоксидантаар баялаг хоол хүнс, үүний дотор интоор жимс нь өрөвслийг багасгаж, өвдөлтийн эрсдэлийг бууруулах чадалтай гэдгийг доктор С.Метич өөрийн хийсэн судалгаан дээр үндэслэн өгүүлж байна.

Эхэндээ эрдэмтэд “Интоорын дэглэмийг” хархан дээр туршиж, хүнд хэрхэн нөлөөлснийг судалсан байна. Судалгаа хийгдсэнээс хойш 90 хоногийн дараа мэрэгч амьтдын зүрхний өвчин тусах эрсдэл хавьгүй багассан болохыг тэд олж тогтоожээ. Тэрхүү туршилтын хоёр дахь үе нь хүмүүс дээр хийгдсэн аж.

Илүүдэл жин болон хэт таргалалттай арван хүн өдөрт 200 гр орчим интоорын шүүсийг дөрвөн долоон хоногийн турш уусан байна. Туршилтын үр дүнгээс харахад өвчний голомтын тоо эрс буурсан байсан бөгөөд зүрхний өвчний эрсдэлтэй холбоотой чухал хүчин зүйл болох триглицеридын түвшин ч бас багассан байжээ.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.131.225.122) 2014-08-04 08:55
      • 0
      • 0

      noirond bas sain gej unshaad turshaad idej baisan zugeer baisan daa

      Хариулах