Хууль бусаар аборт хийж, ургийг гудамжинд хаядаг байжээ

Twitter Print
2019 оны 11-р сар 15-нд 12:11 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Баянгол дүүргээс нярайн цогцос олдсон хэрэг гарсан. Тодруулбал, аравдугаар сарын 7-ны өдөр тус дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр, жалганд дөнгөж төрсөн нярай хүүхдийг орхиж явсны улмаас осголтын улмаас нас барсан гэж цагдаагийн байгууллага үзэж байсан юм.

Мөн хэд хэдэн удаа дутуу төрсөн ургийг гудамж талбайд хаясан хэрэг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгэгджээ. Энэ дагуу холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж шалгаснаар нэгэн хувийн эмнэлэгт хийсэн үр хөндөх хагалгааг хууль бусаар хийж ургийг уутанд хийж олон нийтийн газарт хаядаг байсан этгээдийг илрүүлсэн байна. Одоогийн байдлаар хууль бусаар үр хөндөх хагалгаа хийж улмаар ургийг гудамжинд хаядаг байсан гэх хэрэгт нэр бүхий хүмүүст Эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа аж.

Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өөрийн цахим хуудаснаа бичихдээ “Гудамжинд нярайн цогцос олдоод байгаа талаар бид мэдээлж байсан. Гэтэл нэгэн хувийн эмнэлэг аборт хийгээд ургийг гудамжинд хаядаг байж. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас илрүүлэн шалгаж байгаа юм байна” гэжээ.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.