Утаа, агаарын бохирдлын асуудлаар олон хүн, байгууллага уялдаа холбоогүй ажиллаж байна

Twitter Print
2022 оны 01-р сар 25-нд 15:25 цагт
Мэдээний зураг,

Шинэ БОАЖ-ын яамны сайдад хаяглав. 

Зөвхөн утаа, агаарын бохирдлын асуудлаар гэхэд:

- Ерөнхийлөгч 1 зөвлөхтэй,

- Байгаль орчны яам оролцоно

- Агаарын бохирдлын үр дагаварын судалгааг нь Эрүүл мэндийн яам хийж байна. Дахиад дотроо Нийслэлийн эрүүл мэндийн газар гээд яамандаа хамааралгүй Нийслэлд хамаатай газар байна.

- Нийслэл бүхэл бүтэн Агаарын бохирдолтой тэмцэх алба ажиллуулж байна

- Түлштэй холбоотой болоод ирэхээр Түлш эрчим хүчний яам оролцоно

- Автомашины агаар бохирдуулсан татварыг Зам тээврийн яам хураана...

- Дүүрэг бүр утааны байцаагч ажиллуулна

- Олон улсын төсөл хөтөлбөрүүд, дотоодын ТББ-ууд бие даасан судалгаа хийж байна. Гэх мэт ганц асуудалд маш олон Төрийн байгууллагууд давхардаж оролцож байна, хоорондоо бичиг шидэлцэж асуудлыг шийдэж чадахгүй байна, хүнд сурталтай байна, мэдээлэл нэгдэж чадахгүй учир оновчтой шийдвэр гаргаж чадахгүй байна. Сүүлдээ манай асуудал биш гэж нэгэн рүүгээ чихэж байна. Товчхондоо татвар төлөгчдийн мөнгөөр шал хэрэггүй илүү хүмүүсийг давхар давхар цалинжуулаад байна.

Аль 2010 онд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж байхад ийм л байсан. Арван хоёр жил өнгөрөхөд яг хэвээрээ. Энэ бүгдийг нэгтгээд нэг агентлаг болгоод үнэхээр мэддэг чаддаг хүмүүст нь хариуцуулаад явмаар байна. Өчнөөн мөнгө үрчихээд одоо болтол үр дүн алга. Үүнийг яаралтай өөрчлөмөөр байна.

Арай хэтэрхий удаан болохоор ингэж тэгсээр хавар болоод бүгд анхаарал нь өөр ажилд төвлөрөөд гол ажил сарниад байна.

Үйлдвэр нүүлгэх асуудлаар:

Энэ үйлдвэр цаашид хөгжиж коксжуулж баяжуулсан нүүрсээр шахмал түлш үйлвэрлэдэг болох хувилбарыг урьдчилан тооцож үйлдвэрийг суурьшлын бүс болон ундны усны эх үүсвэр, гол булаг шандаас алслагдмал салхитай задгай газар барих асуудлыг судлаарай. Үйлдвэрээс хортой хий, мазут маягийн нүүрсний давирхай ялгардаг.

Нүүрсний давирхайг тээвэрлэх болон боловсруулахаа урьдчилж тооцвол нефть боловсруулах үйлдвэрээ бараадсан нь дээр болов уу?

Мэдээж нүүрс болон нефьт боловсруулах үйлдвэрийг дагаж химийн үйлдвэр хөгжих ёстой.

Шахмал түлшний стандартын тухайд манайх одоо шинэчлэх гээд байгаа (шаардлага хангахгүй гэж үзсэн байх) ганц стандарт байна. Гэтэл ОХУ-ын стандартууд нүүрсний төрөл бүр дээр (коксжих нүүрс, хүрэн нүүрс, антрацит г.м.) стандарттай байна. Мөн түлшнээс гарч буй бодис физик, химийн шинж чанар бүр дээр(хатуулаг, нягт, үнслэг, дэгдэмхий, ялгарч буй хорт бодисууд, хүхэр, селен г.м.) нарийн стандарт тус бүрт нь тогтоосон байна.

Жишээ нь:

ГОСТ 147 (ISO 1928:2009) Топливо твердое минеральное. Определение высшей теплоты сгорания и расчет низшей теплоты сгорания

ГОСТ 1137 Угли бурые, каменные, антрацит, горючие сланцы и брикеты. Правила приемки по качеству

ГОСТ 1916 Угли бурые, каменные, антрацит, брикеты угольные и сланцы горючие. Методы определения содержания минеральных примесей (породы) и мелочи

ГОСТ 8606 (ISO 334:2013) Топливо твердое минеральное. Определение общей серы. Метод Эшка

ГОСТ 9326 (ИСО 587-97) Топливо твердое минеральное. Методы определения хлора

ГОСТ 10478 (ИСО 601-81, ИСО 2590-73) Топливо твердое. Методы определения мышьяка

ГОСТ 10742 Угли бурые, каменные, антрацит, горючие сланцы и угольные брикеты. Методы отбора и подготовки проб для лабораторных испытаний

ГОСТ 17070 Угли. Термины и определения

ГОСТ 21289 Брикеты угольные. Методы определения механической прочности

ГОСТ 21290 Брикеты угольные. Метод определения водопоглощения

ГОСТ 29087 (ИСО 352-81) Топливо твердое минеральное. Метод определения хлора сжиганием при высокой температуре

ГОСТ 32465 (ISO 19579:2006) Топливо твердое минеральное. Определение серы с использованием ИК-спектрометрии

ГОСТ 33130 Угли бурые, каменные и антрацит. Номенклатура показателей качества

ГОСТ Р 54242 (ИСО 11723:2004) Топливо твердое минеральное. Определение содержания общего мышьяка и селена

ГОСТ Р 55661 (ИСО 1171:2010) Топливо твердое минеральное. Определение зольности

Агаарын бохирдлыг шийдэх гарц гаргалгаа нь орон сууцжуулах юм байна гээд халамжлаад байр бэлдэж өгөөд байвал хөдөөнөөс хотруу шилжилт хөдөлгөөн бүр их нэмэгдэнэ. Иймд Нийслэлийн төвлөрлийг задлах бодлого хамгийн чухал. Жишээ нь Өмнөговьд хэдэн мянган ажлын байр байна. Солонгос явж ажилласнаас дээр цалинтай. Иймд Өмнөговьд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж шинэ хот барих хэрэгтэй. Сургууль цэцэрлэг, эмнэлгийг нь барьж өг. Цахилгаан станцыг нь барьж өг, Хэрлэнгээс усыг нь татаж өг. Ус үнэгүй, цахилгаан үнэгүй гэхээр аяндаа үйлдвэрүүд тийшээ татагдана.

Нийслэлийн эрчим хүчний дэд бүтцийг яаралтай шинэчлэх хэрэгтэй.

Өөр сонголттой болсон цагт нийслэлд нүүрс болон нүүрсэн шахмал түлэхийг хориглож болно.

Урианхан Эрдэнэбилэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.