УИХ-ын гишүүн Н.Амарзаяа хоёр боть ном бичжээ

Twitter Print
2020 оны 01-р сар 15-нд 13:31 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хорооны хуралдааны үеэр бохь зажилж, улмаар “бохь” гэх хочийг овогныхоо оронд зүүх болсон УИХ-ын гишүүн Н.Амарзаяа хоёр боть ном бичжээ.

Номын нэр нь “Миний байр суурь, үзэл баримтлал” бөгөөд 2019 онд хэвлүүлж, нутагтаа нээлтийг нь хийсэн аж. Түүний номонд чуулган, байнгын хороо, ажлын хэсэгт илэрхийлсэн түүний байр суурь, улс, аймаг орон нутгийн шинж чанартай арга хэмжээнд оролцсон байдал, хэвлэл мэдээллийн байгууллагуудад өгсөн мэдээ, ярилцлага, УИХ-аар МУ-ын Үндсэн хуулийн 2 дахь хэлэлцүүлгийн дараах өөрчлөлтийн харьцуулалтууд, 2019 оны сүүлийн 1 жилийн тайлан багтжээ. 

Өмнө нь тэрбээр “Сошиал ертөнцөд амжилтыг бүтээнэ” гэх номыг ШУТИС БАТ, Бизнесийн ухааны доктор Н.Мөнхөө, Виннер Консалтинг компанийн захирал Ц.Одонтуяа нартай хамтран бичиж байсан юм. Физикч, физикийн багш мэргэжилтэй Н.Амарзаяа 2016 оны сонгуульд Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон. Өнгөрсөн хугацаанд тэрбээр парламентын танхим хийгээд тойрогтоо хийсэн ажлаараа онцгойрч гавиагүй ч, гурван номын автор болсон амжилттайгаар сонгуулийн жилээ угтаж байна. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.