“Адуучин-2014” тэмцээн энэ сарын 23-нд болно

2014 оны 08-р сар 01-нд 17:57 цагт
Мэдээний зураг,

21 аймгаас шилдэг 21 адуучин эр зориг авхаалж самбаагаа сорьж, “Эр зориг” буюу уурга ташуур шүүрэх, морьтой буюу явган уургалах, бугуйлдах, эмнэг хангал булгиулах 4 төрлөөр өрсөлддөг “Адуучин” тэмцээн энэ сарын 23-нд Хүй долоон худагт болно. Ерөнхий сайдын ивээлд болдог энэхүү тэмцээнд энэ жил мөн аймаг, сумдаасаа шалгарсан шилдэг 21 адуучин оролцоно.

Монгол нүүдэлчдийн түүх соёл, ёс заншил, Монгол адууны уламжлалт соёлыг тээн хадгалж, үндэснийхээ түүх соёлыг бодитоор нотлон харуулахад энэхүү тэмцээн нь ач холбогдолтой гэж Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл танилцуулаад уламжлал болгон зохион байгуулах нь зүйтэй гэж саналаа хэллээ.

Ирэх жилээс “Адуучин” тэмцээнийг Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт тусгаж зохион байгуулах нь зүйтэй гэж Засгийн газрын гишүүд үзлээ. Мөн аймаг, сумын “Адуучин” тэмцээний товыг оны өмнө тодорхой болгож, аялал жуулчлалын хуанлид тусгаж байхаар боллоо.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.