Бээжингийн хүнсний хамгийн том захыг хааж, хамгаалалтад авлаа

Twitter Print
2020 оны 06-р сар 14-нд 13:38 цагт
Мэдээний зураг,

Бээжин хотын хоол хүнс түгээдэг хамгийн том зах Чинфадигаар орсон 46 хүнээс коронавирусын халдвар илэрч эрх баригчид захыг нэн даруй хааж хамгаалалтад авав. Тус зах хоёр сая хүн оршин суудаг Фэнтай дүүрэгт байдаг.

Эхлээд дөрвөн хүнээс халдвар илэрсний дараа Чинфади зах дээр ажилладаг болон тус захаар зочилсон 517 хүнийг шинжилгээнд оруулахад 46 хүнээс илэрчээ. Нийтдээ 10.000 хүнд тест хийх тул халдварын тохиолдол нэмэгдэх нь тодорхой. Чинфади захын ойролцоох 11 хороололд хөл хорио тогтоожээ. Тус зах нь Бээжин болон бусад жижиг дагуул хотын жимс, ногооны 90 хувийг хангадаг.

Норвеги улсаас ирсэн салмон загас янзалж байсан ажилтнаас корона вирус илэрсэн тул энэ загасыг зах зээлээс буцаан татаад байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.