
Өнгөрсөн ням гарагт Украины арми Донецк мужийн Клещеевка тосгоныг чөлөөлснөө зарлажээ.
Клещеевка тосгон нь оросуудад эзлэгдсэн Бахмут хотоос өмнөд зүгт байрлах ба тус тосгоныг чөлөөлсөн тухай Украины зэвсэгт хүчний ахмад Илья Евлаш BBC агенлагт мэдэгджээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Клещеевка тосгоныг чөлөөлөхөд оролцсон цэргийн бүх албан хаагчдад талархсанаа илэрхийлсэн байна.
Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак нийгмийн сүлжээнд украины армийн цэргүүд Клещеевка тосгонд байрлах хуучны Покровын сүмийн урд Украин улсын далбаа барьж зогссон гэрэл зураг болон видео бичлэгийг ил болгожээ.
Украины Зэвсэгт хүчнээс энэ талаар албан ёсоор мэдэгдэл хийгээгүй ч украины зэвсэгт хүчний ерөнхий штабаас өмнө нь хот тосгон зэрэг суурин газруудыг украины арми чөлөөлсөн тухай мэдээ мэдээллийг олон нийтэд мэдээлэхдээ тэр дор нь бус хэдэн өдрийн дараа мэдэгддэг гэдгийг онцолж байсан билээ.
ОХУ-ын Батлан хамгаалахын яам Клещеевка тосгоны нөхцөл байдлын тухай ямар нэг мэдээ мэдээлэл өгөөгүй байна.
Өнгөрсөн баасан гарагт украины арми Бахмут хотын ойролцоох Андреевка тосгоныг чөлөөлснөө мэдэгджээ.
Андреевка, Клещеевка тосгодыг чөлөөлөх нь украины цэргүүдэд Бахмутыг бүслэх, Оросын армийн хангамжийг шугамыг таслах ажиллагаагаа үргэлжлүүлэхэд чухал ач холбогдолтой аж.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(202.131.235.198) 2023-09-19 08:58ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст ОХУ-ын МАГИСТРИЙН ГЭРЧИЛГЭЭ нөхөн олгож байна. Утас: 88671597 ОХУ, ЗХУ-ын их дээд сургуулийн дипломын апостиль баталгаажуулалт хийнэ. Утас: 88671597
Хариулах