Хагархай толинд бүү хар

Twitter Print
2017 оны 03-р сар 30-нд 17:34 цагт
Мэдээний зураг,

Хүн төрөлхтөн эрт дээр үеэс л толийг хэрэглэж ирсэн боловч энэ нь үргэлж шилэн байгаагүй юм. Анхны толь болох ойролцоогоор МЭӨ 600 жилийн өмнө хэрэглэж байсан толь маш энгийн байв. Энэ нь дүрс ойлгодог, өнгөлсөн гадаргатай байгалийн түүхий эд байв.

Үүний дараагаар хүмүүс зэс, хүрэл, алт, мөнгө ашиглан толь хийх болов. Эдгээр металлууд маш хүнд бөгөөд жижигхэн байлаа. Үнэндээ энэ толийг дүрс ойлгох гэж бус үзвэр маягаар ашигладаг байж. Дундад зууны үед бидний одоо хэрэглэж байгаа шилэн толь хийгджээ. 

Тэр үеийн хүмүүст одоогийн толь хийдэг технологи байгаагүй учраас үүнийг хийхэд хүнд байв. Иймээс толь маш үнэ хүрдэг байсан ажээ. Сэргэн мандалтын үед толь хийх арга технологи шинэчлэгдэж сайжрав. Уран зураачид өөрийн хөрөгөө толиор зурах болов. Хэдийгээр толь хийх нь урьд өмнөхөөсөө хялбар болсон ч зөвхөн чинээлэг нэгэн худалдаж авахаар үнэтэй хэвээр байлаа. 1835 онд одоогийн толь хийх технологи бүтээгджээ. 

Толины нөлөөллийн талаар янз бүрийн тайлбар, онол байдаг. Тольтой зөв харьцвал сайн сайхныг хоёр дахин өсгөж, буруу харьцвал муу муухайг хоёр дахин нэмдэг гэж үг байдаг. Толины талаар судлаачид бүгд гэрт том толь тавибал айлд гурав дахь хүчин зүйлийн нөлөөлөл үүсдэг хэмээн ихэд цээрлэдэг. Гэхдээ толины талаарх ерөнхий нэг ойлголт аажмаар бий болсон байна. 

- Бие өвдсөн, сэтгэл санааны хямралд орсон байх үедээ тольдож хэрхэвч болохгүй, тэр ч байтугай хэвтэж байгаа өрөөнөөсөө гаргах хэрэгтэй.

- Унтлагын өрөөнд толь байрлуулах нь хосуудын ялангуяа залуу хосуудын сексийн амьдралд хямрал үүсгэдэг.

- Харанхуй шөнөөр удаан тольдох нь өөрийн ажил үйлст саад тотгор дуудах буюу ойр тойрныхоо хүмүүст гай зовлон авч ирдэг.

- Бүсгүйчүүд өглөөний 06-08 цагийн хооронд биеийнхээ чилээг гаргасныхаа дараа тольдвол тэр өдөртөө амжилт, баяр хөөрөөр дүүрэн байдаг.

- Толийг хүн байнга орж гардаг үйлчилгээний газрын хэсэг рүү харуулж томоор байрлуулвал ашиг орлого ихэснэ. Та ч бас энэ зөвлөгөөг өөрийн ажил, амьдралдаа туршаад үзээрэй. Ямар ч байсан сайн үр дүн өгнө гэдэгт итгэж байна.

- Хагархай толинд бүү хар. Учир нь буг чөтгөр харагдаж мэдэхээс гадна толины хэлтэрхийгээр тольдвол та эрч хүч буурах ажээ. Толь нь та бидний хоёр дахь бие болдог учир толийг хагалахаас сэрэмжлэх хэрэгтэй. Толь хагалбал танд долоон жил гай зовлон учирдаг гэлцдэг.

Та бидний хоёрдогч бие болдог учир толь нь өөрийг нь гэмтээсэн хүнийг ч гэсэн гэмдээг гэдэг утгаараа гай зовлонд унагадаг байна. Иймээс толь хагарвал гай зовлонгоос сэрэмжилж, том хэлтэрхийнүүдийг хар өнгөөр буд эсвэл урсгал усанд хийх хэрэгтэй ажээ. 

- Нялх хүүхдийг толинд харуулахгүй байх хэрэгтэй. Үүний уршгаар хүүхэд аймхай болохоос гадна хэлд орохгүй удах эсвэл шүдлэхгүй зэрэг нөлөө үзүүлдэг байна. Мөн байнга өвчин тусах магадлалтай гэнэ.

- Эмэгтэй хүн сарын тэмдэг ирсэн, жирэмсэн мөн төрсний дараа толинд аль болох харахгүй байхыг хичээх хэрэгтэй. Учир нь энэ үед тэдний өмнө булшны нүх нээгддэг гэж зарим үндэстэн итгэдэг учир бүсгүйд таагүй юм байна. 

- Айл гэр, албан байгууллагын аль ч газрын толь заавал хүрээтэй байх ёстой. Хүрээ нь эрч хүч, эрүүл мэндэд хор хөнөөл учруулж гэмтээхээс хамгаалах учиртай юм.

- Гэрийн толь маш цэвэрхэн байх ёстой. Долоо хоног тутам, шаардлагатай бол түүнээс олон арч.

- Унтлагын өрөөний толийг шөнө унтахдаа хуч, эсвэл өмнүүр нь хөшиг тат. Орныхоо харалдаа толь байрлуулвал үргэлж саад, муу муухайг далладаг учир нойрсох үедээ хавтсыг нь хааж байх хэрэгтэй.

Толийг өдөрт нарны гэрэл тусахгүй газарт байрлуул. Хэрвээ толинд гэрэл тусаж байвал айл гэрийн эв найрамдал, тайван байдалд муугаар нөлөөлж, бяцхан шалтгаанаар хагаралдах нөлөөтэй.

-Толь заавал хүрээтэй байх ёстой, тэгснээр тэр таны эрчим хүч, эрүүл мэндэд хор хөнөөл учруулахгүй, гэмтээхгүй.  

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.