Өвөрмонголд ШХАБ-ын цэргийн сургуулилт болно

Twitter Print
2014 оны 08-р сар 01-нд 13:55 цагт
Мэдээний зураг,

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) гишүүн орнуудын зэвсэгт хүчнүүдийн цэргийн сургуулилт энэ сарын 24-29-нд Өвөрмонголд зохион байгуулагдана.

БНХАУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Ген Яньшэн өчигдөр мэдэгдэл хийхдээ “Энэ удаагийн “Энх тайвны үүрэг хариуцлага-2014” терроризмийн эсрэг нэгдсэн цэргийн сургуулилтын бэлтгэл ажил бэлэн боллоо. Сургуулилтад оролцох улс орнуудын армиуд хуурай зам, төмөр зам, агаарын замаар цугларна” гэжээ.

ШХАБ-ын гишүүн орнуудын батлан хамгаалах яамны 2014-2015 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд дурдсанаар цэргийн сургуулилтад Казакстан, БНХАУ, Киргизстан, ОХУ, Тажикистаны зэвсэгт хүчин оролцно.

Тэд алан хядах ажиллагааг урьдчилан таслан зогсоох, террористуудад цохилт өгөх, онц чухал иргэний байгууламжуудыг хамгаалах гэх мэт сургуулилт хийх аж. 

Мөн энэ үеэр анх удаа цахим технологи ашиглан цэргийн сургуулилт явуулах гэж байгаа тухай Синьхуа агентлаг мэдээлжээ. 

Өвөрмонголын нутаг дэвсгэрт орших нууц баазад хийх энэ сургуулилтад нисэх хүчин, тусгай, цахим довтолгооноос хамгаалах анги нэгтгэлүүд оролцох юм байна. Харин Хятадын хакеруудын дайралтад байнга өртдөг АНУ-ын зүгээс үүнийг мэдээллийн технологийн эрин зууны цахим дайнд зориулан шинэ төрлийн дижитал технологи турших зорилготой хэмээн хардаж байгаа аж. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.