
Зуны амралт ид үргэлжилж байна. Долдугаар сард найр, наадам хэсээд завгүй өнгөрдөг бол наймдугаар сард амралт, сувилалд яваад таардаг. Амрангаа биеэ сувилуулах гэж байгаа хүмүүст зориулан рашаан, сувиллын газруудын мэдээллийг хүргэе.
“АВРАГА ТОСОН”
Тус рашаан, сувилал нь Хэнтий аймагт эртний их түүхтэй эзэн Чингисийн хэрлэнгийн хөдөө аралд, Аваргын бүлэг рашаан болох Аураг рашаан, эмчилгээний шавар, рашаан нуурыг түшиглэн 1969 онд байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагааг явуулж байгаа улсын үйлчилгээтэй МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН рашаан сувилал юм.
“Аврага тосон”-гийн рашаан, шаврыг арьсны харшилд сайн гэдэг. Арьсны харшлаас гадна мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд, дотоод шүүрэл, бодисын солил-цооны эмгэг, хоол шингээх эрхтэн, яс булчин, үе холбох нэхдэсийн эмгэгүүдийг тус сувилалд эмчилдэг юм байна. Мөн үе мөчний архаг үрэвсэл, гэмтэл бэртлийн дараах үед ч Аврага тосонгийн эмчилгээ үр дүнтэй байдаг аж. Харин зүрх судасны дутагдалтай, хордлогот бамбай, бөөрний дутагдал, хорт хавдар, сэтгэл мэдрэлийн өвчтэй, халдварт өвчтэй хүмүүст үйлчлэх боломжгүй юм байна.
Мөн жирэмсэн эмэгтэй, бөөрний хурц үрэвсэлтэй болон сүрьеэ өвчтэй хүмүүсийг эмчлэхийг хориглодог юм билээ. Ерөнхийдөө Аврага тосонгийн анагаах шавар, Аураг рашаан, тосон нуур эмчилгээний гол хэсэг болдог.
“Аврага тосон”-гийн рашаан, сувиллын захиалга авах төв нь Баянгол дүүрэг, 3-р хороолол, “Хөх хулганы орон” тоглоомын төвийн зэрэгцээ Тана мебель 1-р давхарт, харилцах утас: 7000-3032, 7000-3033, 95829916, 96363032 утаснаас дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
Хөдөө орон нутгаас шууд ирэх сувилуулагчдын анхааралд:
Хэрэв та орон нутгаас шууд сувилал руу очих бол сувиллын захиалгын төвийн утсаар хандаж захиалгаа өгнө үү. Захиалга өгөөгүйгээс та өөрийн хүссэн өрөө байранд орж чадахгүй болох магадлалтай. Анагаах шавар Эмчилгээний шавар нь дулаан физик чанар, биологийн идэвхит бодисыг агуулсан органо-эрдэсийн бүрэлдхүүн, төмөр, зэс, хөнгөнцагаан, амин хүчлүүд, нүүрс устөрөгчид, хүхэрт ус төрөгчид, азот даавар антибиотик, витамин төст нэгдлүүдийнхээ ачаар эмчилгээний шинж чанартай болдог. Шаврын бүтцийн ширхэг хичнээн нарийн бөгөөд тослог байх тусам анагаах чанар нь сайн болдог.
Аврага тосонгийн шаврийн орд нь байгальд ховор тохиолдох өндөр эрдэсжилттэй, наалдамхай чанартай, улаан, саарал, хар өнгөтэй маш нарийн ширхэгтэй тослог шавраас бүрдэнэ. Шавар эмчилгээгээр тулгуур эрхтний өвчин, захын мэдрэлийн тогтолцооны үрэвсэлт өвчин, эмэгтэйчүүдийн өвчин бүх төрлийн арьсны эмгэгүүд гэмтэл бэртэлийн дараах эмгэгүүд,үе мөчний хэрх өвчин, үрэвсэлт ба тэжээлгүйдлийн шинжтэй хэлбэрийн өвчнүүдийг сэргээн засна. Аураг рашаан Нүүрсхүчлийн хийт рашаан ус нь биеийн ерөхний тамир тэнхээг сэргээх үйлчилгээтэй бөгөөд бие махбодийн эд эсийн хүчилтөрөгчийн хангамж ба оюуны ажиллах чадварыг сайжруулахаас гадна ходоод гэдэсний архаг үрэвсэл,дотоод шүүрлийн булчирхайн өвчин, сахарын диабет, эрдсийн солилцооны алдагдал зэрэг дотор эрхтний өвчинд хэрэглэхээс гадна амны хөндий, буйлны үрэвсэл, хамар хоолойн харшлын гаралтай өвчин, тархины даралт, уналтанд шавшин хэрэглэнэ. Эмчилгээ үйлчилгээ Эмчийн үзлэгийн 4 кабинет эмчилгээ сувилгааны 7 тасаг кабинетаар үйлчилнэ.
Мэргэжилийн эмч нарын баг ажиллаж хүн бүрийг тусгайлсан эмчилгээний хөтөлбөрөөр эмчилж сувилна.
• Дотрын кабинет
• Шавар эмчилгээний тасаг
• Физик эмчилгээний кабинет
• Массаж эмчилгээний кабинет
• Биеийн тамир эмчилгээний кабинет
• Утлагын кабинет
• Татлагын кабинет
• Аппаратний массажийн кабинет
• Мэдрэлийн кабинет
• Биеийн тамир эмчилгээний кабинет
• Тарианы өрөө
“Аврага тосон”-гийн рашаан, сувилал руу захиалгын төвөөс мягмар, пүрэв, бямба гаригуудад автобус явдаг. Сувиллын автобусаар явах бол ирж очихын 30 мянган төгрөгийн зардал төлөх аж.
Холбоо барих утас: 7000-3032, 7000-3033, 95829916, 96363032
“ШАРГАЛЖУУТ”
“Шаргалжуут рашаан сувилал”-ын газар нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт Хангайн нурууны өмнө хэсэгт Улаанбаатар хотоос 650 км, Баянхонгор аймгийн төвөөс зүүн хойно 60 км зайд оршдог. Анх 1954 онд анагаах чанаараараа дэлхийд хосгүй Шаргалжуутын бүлэг рашааны орд газрыг түшиглэн байгуулагдсан ба өнөөг хүртэл 57 жил тасралтгүй ард түмэнд үйлчилж байгаа. “Шаргалжуут рашаан сувилал” нь байгалийн эмчилгээний хосгүй бүтээл болох Шаргалжуутын 108 төрлийн рашаан, Үүдийн нуурын анагаах шаврыг дорнын уламжлалт эмчилгээ болох бариа засал, зүү төөнүүр, аппаратын эмчилгээ болох физик эмчилгээ, төрөл бүрийн усан эмчилгээ, биеийн тамир эмчилгээ зэргийг хослуулан хэрэглэж эмчлэн сэргээх үйлчилгээг үзүүлдэг. Тус рашаан сувилал нь Эрүүл мэндийн яамаар батлагдсан 400 ортой, магадлан итгэмжлэгдсэн улсын үйлчилгээтэй сувиллын нэг.
Эмчилгээ сувилгаа
• Рашаан уух эмчилгээ- Байгалийн жамаараа газрын гүнээс ундран гарч байгаа рашаануудыг эх ундрагаас нь шинээр нь уух нь онцгой сайн.
• Рашаан ваннд орох эмчилгээ- Өвчний заалтаар төрөлжүүлж орох олон төрлийн рашаан ваннтай.
• Рашаан утлага эмчилгээ – Уушигны рашааны бүтэц найрлагад өөр хаана ч байдаггүй олон төрлийн эрдэс болон радон агуулагдсан байдаг учир үрэвсэл намдааж хоолойн хаван буулгах, цусан хангамжийг сайжруулж тайвшруулах үйлчилгээтэй байдаг.
• Халуун шавар эмчилгээ-Өндөр эрдэсжилттэй, радонтай анагаах шавраар эмчилгээ хийдэг.
• Замаг эмчилгээ – Шаргалжуутын рашаан дотор ургадаг +960 хэмийн халууныг тэсвэрлэх чадалтай хар халтар, улбар шар, ногоон, улаан зэрэг замгуудыг өвчний заалтаар тавьж эмчилнэ.
• Рашаанаар цөс, ходоод, гэдэс угаах эмчилгээ – Элэг, цөс, ходоодны болон нарийн гэдэсний рашаанаар угаах эмчилгээ хийнэ.
• Халуун рашаанаар бигнүүр, ороолт хийх, шавших, зайлах эмчилгээ-Гадуур эмчилгээний зориулалттай олон төрлийн халуун рашаануудаар бигнүүр ороолт хийх, зайлах, дусаах, шавших, жин тавих зэрэг рашаанаар эмчилнэ.
• Эмэгтэйчүүдийн эмчилгээ-эмэгтэйчүүдийн рашаанаар хийнэ.
• Халуун чулуун бигнүүр эмчилгээ-Дотроосоо рашаанаар халдаг энгийн бус хад чулуунуудаар ууц нуруу, бөөр давсагны өвчний үед бигнүүр эмчилгээ хийнэ.
• Агаар эмчилгээ-10 га талбайг хамран урсах 160 гаруй халуун рашаан булгуудаас үүсдэг уур манан нь сувиллын орчинг бүхэлд нь эрдэсжилт радонтай эмчилгээний био уур амьсгалтай болгодог. Шаргалжуутын агаарт сөрөг ионы хэмжээ нь 1м3 20 сая (ион/ м3) хүрч байгаа нь хаана ч байхгүй агаар эмчилгээ болно.Агаар дахь сөрөг ионы агууламж өндөр байх тусам эмчилгээний шинж чанар өндөр болдог. Сөрөг ион нь цус цэвэрлэх эд эсийг сэргээх, дархлааг сайжруулах, мэдрэлийн системийн үйл ажиллагааг сайжруулах үйлчилгээтэй байдаг.
• Араматерапия эмчилгээ – Даралтны рашааны урсацыг дагаж зүрх судас, даралтны өвчний эмчилгээнд хэрэглэдэг эмийн ургамлууд ургадаг. Рашааны халуун урсац эмийн ургамлаас ялгарах эфирийн тос фитонцидийн хэмжээ нь их байдаг учир радонтай рашааны уур, эмийн ургамлын эфир нь нийлээд онцгой үр дүнтэй Араматерапия эмчилгээ болдог. Үнийн хувьд хоёр ортой хагас люкс нь 45000, 2-4 ортой бол 40000, 3-4 ортой нь 36800, 2-4 ортой зуны байр 31000, гурван ортой гэр 31000 төгрөг ажээ. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон илгээх картгүй бол хоног тутам 11000 төгрөг нэмж төлөх юм байна. Дээрх үнэд өдрийн таван удаагийн хоол, эмчилгээ, байрны зардал бүгд багтсан. Харин тус сувиллын газрын унаагаар явах бол нэг талын замын зардал 32000 төгрөг ажээ.
Холбоо барих утас: 70003034, 70003032, 95829918
“ХУЖИРТ”
Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт далайн түвшнээс дээш 1600 метрт, Улаанбаатараас 380 км-т оршдог. Нийслэлээс гараад л засмал замаар давхисаар байгаад очно. Тэндээ интернэт, утасны сүлжээтэй гэдгээрээ онцлогтой. “Хужирт” рашаан, сувилал захиалгын төвөөрөө дамжуулж захиалга авдаггүй юм байна. Харин өрх, дүүргийн эмнэлгээс илгээх хуудсаар очиход хангалттай аж. Илгээх хуудсаа аваад нийслэл дэх төлөөлөгчийн газраас автобусандаа суух учиртай. Төлөөлөгчийн газар нь “Тэнгис” кино театрын автобусны буудлын баруун талд, “Неткапитал” компанийн хоёрдугаар давхарт байдаг аж. Автобусны билет нэг талдаа 18 мянган төгрөгийн үнэтэй. Даваа, лхагва, баасан гаригуудад автобус явдаг аж. Харин үйлчилгээний үнийн хувьд өрөөний зэрэглэлээс хамаарч хоногийн 20-50 мянган төгрөгийн үнэтэй. Хүүхдийн хувьд 10-35 мянган төгрөгийн үнэтэй юм байна. Энэ дүндээ физик, рашаан, шавар, усан эмчилгээнүүд нь багтана. Мөн өдрийн таван хоолтой юм билээ. Ходоод, үе мөч, мэдрэл, гэмтлийн дараах эмчилгээнд Хужиртын рашаан өндөр үр дүнтэй аж.
Холбоо барих утас: 98100090
“НАР-ЭЛС” СУВИЛАЛ
Баруун аймгуудад цөөхөн сувилал байдгийн нэг нь “Нар-Элс” юм. Тус сувилал Говь-Алтай аймгийн Бигэр суманд байрладаг. Халуун элс, ингэний хоормогт голлосон эмчилгээ хийдэг аж. Бөөрний өвчин, түнхний мултрал, ууц нурууны эмгэгт халуун элсний эмчилгээ чухал байдаг. Тиймээс энэ төрлийн өвчнүүдийг манхны халуун элс, ингэний хоормог, үзэмний шүүсний эмчилгээг физик эмчилгээтэй хослуулан хийдэг аж. Үнийн хувьд хоногийн 20 мянган төгрөг. 6-11 насны хүүхэд бол хоногийн 10, 2-5 насных бол таван мянган төгрөг юм байна. Энэ үнэд эмчилгээ, өдрийн таван хоол багтдаг.
Холбоо барих утас: 99082710, 99082703
“ӨВӨР ЖАНЧИВЛАН”
Нийслэлээс 75 км зайтай тус рашаан сувиллын хувьд нэг ээлжиндээ 100 хүн хүлээн авдаг. Долоо хоногийн даваа, мягмар гаригуудад ээлж сольдог. Үйлчлүүлэгчдээ долоогоос дээш хоногоор хүлээж авдаг. Жилийн турш үйл ажиллагаагаа явуулдаг ч зуны гурван сардаа ачаалал нь эрс ихэсдэг аж. Захиалгын төвд бүртгүүлж илгээх хуудсаа аваад сувилалдаа очоод төлбөрөө төлөх боломжтой. Үнийн хувьд өрөөний зэрэглэлээс хамаараад нэг хоног 20-30 мянган төгрөг аж. Захиалгын төв нь МҮЭ-ийн Соёлын төв ордны гуравдугаар давхар 306 тоот өрөөнд байдаг.
Холбоо барих утас: 88001511
АР ЖАНЧИВЛАНГИЙН РАШААН СУВИЛАЛ
Энэхүү сувилал нь нийслэлээс 60 км-ийн зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлана. Рашаан, шавар, бариа засал, уламжлалт болон физик эмчилгээ хийдэг. Мөн халуун лаа, коктейлийн эм¬чилгээ хийж гүүний саам, цагаан ямааны сүү уулгадаг аж.
Дээрх эмчилгээнүүд нь ходоодны архаг үрэвсэл, нойр булчирхай, бодисын солилцоо, төмөр дутал, цус багадалтын эсрэг хэрэглэхэд тохиромжтой гэнэ. Уг сувиллын энгийн ор нь хоногт 21000-22000 төгрөг, люкс нь 26000 төгрөгийн үнэтэй. 3-8 настай хүүхэд хоногийн 10500, люкс 13000 төгрөг юм байна. Хэрэв эрүүл мэндийн даатгалгүй бол үндсэн төлбөр дээрээ өдөр бүр дөрвөн мянган төгрөгийн нэмэгдэлтэй аж. Магадлан итгэмжлэгдсэн. Тус сувиллын бааз руу долоо хоног бүрийн даваа, пүрэв гаригт “Тэнгис” кино театрын баруун урд зогсоолоос 11 цагт автобус явах бөгөөд нэг талдаа дөрвөн мянган төгрөгийн замын зардал төлөх юм байна.
Харилцах утас: 99041639
ӨВӨР ЖАНЧИВЛАН ДАХЬ “ЗАДГАЙ ЦАГААН” РАШААН СУВИЛАЛ
Улаанбаатар хотоос 76 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлана. Энэхүү рашаан сувилалд шавар, физик, уламжлалт, европ гээд бүхий л төрлийн эмчилгээ хийдэг байна. Эдгээр эмчилгээнүүд нь элэг, цөс, ходоод, гэдэс, дотрын өвчинд тустай аж.
Харилцах утас: 99156155
БАГАНУУР СУВИЛАЛ
Багануур сувилал нь Улаанбаатар хотоос 130 км зайд байрладаг. Нөхөн сэргээх үйлчилгээтэй бүхий л эмчилгээг хийдэг. Долдугаар сарын сүүлчээс эхлэн гүүний саам, цагаан ямааны сүү уулгах зэрэг эмчилгээг давхар хийдэг юм байна. Мөн архаг өвчин, үйлдвэрлэлийн осолд орсон хүмүүст зориулсан тусгай эмчилгээ хийдэг аж. Тус сувиллын энгийн ор өдрийн 13000, хагас люкс 18000, люкс 30000, супер люкс 80000 төгрөгийн үнэтэй юм байна. Магадлан итгэмжлэгдсэн.
Харилцах утас: 93049261, 93049274, 70210109
ХАЛЗАН УУЛЫН РАШААН СУВИЛАЛ
Уг рашаан сувилал нь нийслэлээс 200 гаруй км зайд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт оршино. Рашаан, нөхөн сэргээх, физик эмчилгээ, бариа засал зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр эмчилгээ нь дотор болон хоол боловсруулах эрхтэн, сахарын өвчинд тустай.
Харилцах утас: 70522742, 99733001
АРХАНГАЙН ШИВЭРТ РАШААН СУВИЛАЛ
Тус рашаан сувилал нь нийслэлээс 510 км зайд оршино. Тэнд халуун рашаан, шавар, нөхөн сэргээх эмчилгээ буюу бариа засал, зүү төөнүүр, бумба тавих зэрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Халуун рашаан нь хүний биед зайлшгүй шаардлагатай натри, кали гэх мэт эрдэс агуулсан байдгаараа нэлээд онцлогтой юм байна. Энэхүү рашаан нь үе мөч, яс, арьсны өвчинд тустай аж.
Харилцах утас: 9865 3212, 94963212
ОТГОНТЭНГЭРИЙН РАШААН СУВИЛАЛ
Энэхүү рашаан сувилал нь Улаанбаатар хотоос 1080 гаруй км зайд Завхан аймгийн нутагт байрладаг. Халуун шавар, рашаан, уламжлалт эмчилгээ, бариа засал, хануур, төөнүүр хийх, зүү тавих эмчилгээ хийдэг байна. Тэндхийн рашаан нь хавдраас бусад бүх өвчинд тустай гэнэ. Тухайлбал, үе мөчний өвчин, мэдрэл, нүд, зүрх, бөөр, ходоод гэх мэт эрхтэн бүрт тусгайлсан рашаантай юм байна. Төлбөрийн хувьд энгийн ор өдрийн 10000, люкс 12000 төгрөг. Хүүхэд 0-1 нас үнэгүй. 1-7 нас өдрийн таван мянган төгрөг, 8-15 нас өдрийн найман мянган төгрөг юм байна. Эрүүл мэндийн даатгал төлөөгүй иргэд үндсэн төлбөр дээрээ өдөр бүр 2-5 мянган төгрөг нэмж төлөх юм байна. Рашаан сувилал хүртэлх унаа пүрэв гариг бүр Улиастайгаас явдаг бөгөөд нэг талдаа 10000 төгрөгийн зардалтай юм байна.
Харилцах утас: 99051478, 93036701
ХАСУ ХАНДГАЙТ ХУУРАЙ РАШААН СУВИЛАЛ
Нийслэлээс 27 км зайд Хандгайтын аманд байрлана. Уг рашаан сувилал нь хуурай рашаан хэрэглэж өвчнийг анагаадгаараа онцлогтой юм байна. Энэ нь Түвдийн өндөрлөг ууланд ургадаг эмийн ургамлын найрлага бүхий ванн эмчилгээ аж. Энд мөн халуун чулуун буюу бэгнүүрийн эмчилгээ хийдэг гэнэ. Эдгээр эмчилгээ нь ядаргаа болон хордлого тайлах, бодисын солилцоо сайжруулах үйлчилгээ үзүүлдэг байна.
Харилцах утас: 99027314, 99096938