Кейт Мосс онгоцоор үнэгүй зорчжээ

Twitter Print
2014 оны 08-р сар 01-нд 12:05 цагт
Мэдээний зураг,

Английн нэрт загвар өмсөгч бүсгүй Кейт Мосс Турк улсаас Лондон руу нисэхдээ зорчигчийн тасалбар аваагүй ажээ. Тэрээр Туркт архи, хар тамхины донтолттой тэмцэх олон улсын эмнэлэгийн нээлтэд оролцоод нутгаа зорихдоо нэлээд согтуу байжээ.

Стамбулын нисэх онгоцны буудалд нисэх тасалбаргүй Кейт Мосс согтуу хүрэлцэн ирж гаалийн ажилтнуудад нэлээд төвөг удсан аж. Туркийн “Turkish Airlines” компанийн ажилтнууд нэрт одын нэр хүндийг бодон тасалбарынхаа мөнгийг дараа төлөхийг баталгаажуулсан гарын үсэгтэй баримт авч үлдэн онгоцонд суулгасан гэнэ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.