Бид их өлссөнөөс болж хэтрүүлэн идэх хандлагатай байдаг

Twitter Print
2021 оны 08-р сар 01-нд 11:50 цагт
Мэдээний зураг,

Бид их өлссөнөөс болж их идэх хандлагатай байдаг. Нөгөө талаасаа нэгэнт ихээр бас цөөн тоотой хооллохоор организм өөртөө нөөц үүсгэж эхэлдэг. Энэ нь дотор өөх болон хэвлий, бүслүүрийн өөхөн давхарга үүсэх гол шалтгаан болдог.

Өөрөөр хэлбэл хүчтэй өлсөх мэдрэмж аль болох төрүүлэхгүй байж чадвал бусад зүйлийг хянах боломжтой.

Их өлсөх нь өглөө болон өдрийн хоолоо идээгүй, эсвэл хангалттай хэмжээнд идээгүйгээс болох ба ингэснээр оройн хоолоо хэтрүүлж, бас оройтуулна гэсэн үг.

Энэ бүгдээс зайлсхийхийн тулд ойр ойрхон, бага хэмжээгээр хооллох арга байдаг. Өдөрт 5 удаа, ердийн байдалд цадах хэмжээний хагасаар хооллоход бие ядрахгүй ба бас өлсөх мэдрэмж төрөхгүйгээс нөөц үүсэх буюу таргалах нөхцөл үүсэхгүй байх боломжтой гэсэн үг.

Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.