ОХУ гадаадын иргэдийг нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа

Twitter Print
2020 оны 03-р сар 17-нд 11:26 цагт
Мэдээний зураг,

Халдвар тархалтаас сэргийлэх зорилгоор ОХУ-ын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 635 дугаар тогтоолын дагуу 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 00:00 цагаас 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хилээ хааж, гадаадын иргэдийг ОХУ-ын нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй байх шийдвэр гарсан байна.

Эдгээр хязгаарлалт нь Оросын Холбооны Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын ажилтнууд, олон улсын автомашины хөдөлгөөнд оролцож буй жолооч нар, нисэх онгоц, тэнгисийн болон голын усан онгоцны багийн гишүүд, олон улсын төмөр замын хөдөлгөөнд оролцож буй галт тэрэгний болон зүтгүүрийн бригадууд, албан ёсны төлөөлөгчид, ойр дотнын хамаатны хүн нь нас барсантай холбогдуулан олгосон дипломат, албаны болон энгийн хувийн визтэй этгээдүүд, ОХУ-ын нутаг дэвсгэр дээр байнга оршин суудаг этгээдүүд, мөн түүнчлэн агаарын хилийн боомтоор дамжин өнгөрч буй хүмүүст хамаарахгүй.

Харин ОХУ-д байгаа гадаадын иргэдийн хувьд гадагш гарах хөдөлгөөн чөлөөтэй байна.

Russia closes borders-н зурган илэрц

Мөн ОХУ-д байгаа гадаадын иргэд ОХУ-ын дотоодын тээврийн хэрэгслээр зорчих асуудал чөлөөтэй.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.